2020 оны сүлд модны наадмаа цахимаар хийнэ

АНУ-ын Вашингтон Муж дахь Сиэттл xотын Царсxан Монгол сургууль нь жил бүр "Сүлд модны наадмаа" уламжлал болгон зохоин байгуулдаг. Харин 2020 оны шинэ жилийн баяраа дэлхий даяараа хөл хорио тогтоосон байгаа өнөөгийн нөхцөл байдалдаа тохируулан анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.  

Энэхүү "Цаxим Сүлд Модны Наадам” 12/26/20-нд 19:00 цагаас (PST) 12/27/20-ны 11:00 цагаас (УБ-ын цагаар) #Seattle Mongolian Youth Center фэйсбүүк хуудсаас Live-р цацагдах бөгөөд та бүхэн манай цахим сүд модны наадмаар өвлийн өвгөн, цасан охид, өхөөрдөм хөөрхөн амьтад болон Монгол хэл, соёлоо сурч буй авьяаслаг сурагчдын маань сургалтын үеэр сурч мэдсэнээ толилуулах урлагийн тоглолтыг үзэх болно

Бид "Цахим сүлд модны наадам" -ынхаа үеэр хандивын аян өрнүүлж, цугларсан хандиваа Монгол улсад "Ковид 19"-ийн хөл хорионы нөхцөл байдлаас үүдэн өдрийн орлогоороо ар гэрээ тэжээдэг байсан ч тус боломж нь хязгаарлагдмал болсон айл өрхүүдэд хандивлан тэдэнд та бүхний сайхан сэтгэлийн тусламжийг хүргэхийг зорьж байна.  Монголчуудаа гэх халуун сэтгэлийн дэмийг дэлхийн хаанаас ч түгээх гэж буйдаа бид бүхэн ч туйлын их баяртай бана. 

Та бүхэн шинэ оны баяр дээрээ баяр нэмж, манай багш ажилчид, сурагчид, эцэг эхчүүдийн хичээл зүтгэл, хамтын хүчээр бүтсэн шинэ оны цахим тоглолтоо тухлан сүүж, таалан үзэхийг уриалж байна. 

Та бүхэндээ айлчлан ирж буй 2021 оны мэндийг хүргэж аз жаргал, сайн сайхныг хүсье!

Дараах холбоосууд дээр дарж үзээрэй 

https://www.youtube.com/watch?fbclid=IwAR1u1AlogXacWXJ97Blt51wznJOlV72TPTR6g4qlS6obmPY2PzLg4hs19KU&v=uhXoGZS-4RA&feature=youtu.be