DACA-Deferred Action for Childhood Arrivals (DACA) - Насанд Хүрээгүй Ирсэн цагаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах хөтөлбөр

 

 Дээд Шүүхээс Гаргасан DACA-гийн Шийдвэрийг Мөрдлөг Болгож, Өргөдөл Хүлээн Авч Эхлэхийг Ерөнхийлөгч Трампийн Засгийн Газарт Төрийн Шүүхээс Тушаав 

Deferred Action for Childhood Arrivals (DACA) - Насанд Хүрээгүй Ирсэн Хууль Бус Цагаачдад Авах Арга Хэмжээг Хойшлуулах (DACA) буюу цагаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах хөтөлбөр 

Насанд Хүрээгүй Ирсэн Хууль Бус Цагаачдад Авах Арга Хэмжээг Хойшлуулах буюу цагаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах хөтөлбөрийг дахин эхлүүлж, хэрэгжүүлэхийг төрийн шүүхээс Ерөнхийлөгч Трампийн засгийн газарт тушаав. Өнгөрсөн сард дээд шүүхээс DACA хөтөлбөрийг сэргээх шийдвэр гаргасан ч АНУ-ын Иргэний Бүртгэл, Цагаачлалын Алба энэ хөтөлбөрт шинээр өргөдөл авч бүртгэхгүй хэвээр байсан. 

ЧУХАЛ БАРИМТ 

 АНУ-ын Мэриланд Дүүргийн Дээд Шүүхээс АНУ-ын Дотоодыг Хамгаалах Газрын эсрэг шийдвэр гаргаж, Обама ерөнхийлөгчийн үеийн DACA хөтөлбөрийг 2017 оны 9-р сарын 5-ны өдрөөс өмнө байсан хэвээр нь сэргээхийг тушаасан. Ерөнхийлөгч Трампийн засгийн газар энэ хөтөлбөрийг бүрэн зогсоохыг оролдож, зарим хэсэг нь гацаад байсан юм. 

 Трампийн засгийн газар DACA-гийн шинэ бүртгэлийг зогсоосон байсныг болиулж шинээр өргөдөл авч эхлэх, мөн мэдээлэл нууцлах тухай хуучин журмыг мөрдөхийг тушаасан. Обамагийн үеийн DACA удирдамжид цагаачдын мэдээллийг тараахгүй байхаар тусгасан боловч Трампийн засгийн газар DACA-д өргөдөл гаргагчдын мэдээллийг Цагаачлал, Хил Гаалийн Хууль Сахиулах Байгууллагад (ICE) өгсөн. 

 Дээд шүүхийн шийдвэрийг үл харгалзан DACA-гийн шинэ бүртгэл хүлээж авахгүй байна хэмээн өргөдөл гаргагчид болон хуульчид гомдол гаргаснаар цагаачлалыг дэмжигчид болон хууль тогтоогчид АНУ-ын Иргэний Бүртгэл, Цагаачлалын Албанд шаардлага тавьж энэхүү тушаал гарахад хүрсэн. 

 Дээд Шүүхийн гаргасан шийдвэрийг АНУ-ын Иргэний Бүртгэл, Цагаачлалын Алба дагаж мөрдөөгүйтэй холбоотой мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байх үед цагаачлалын алба чимээгүйхэн веб хуудсаа шинэчилж, зөвхөн DACA сэргээх өргөдөл авч байгаа хэмээн мэдэгдсэн бөгөөд “энэ веб хуудасд байгаа мэдээлэл хүчингүй болсон” гэж тэмдэглэсэн байна. 

 АНУИБЦА-с гаргасан мэдэгдэлд Дотоодыг Хамгаалах Газар “шүүхийн шийдвэрийг нягталж байгаа” гэж байсан бөгөөд өөр мэдэгдэл хийхээс татгалзсан. АНУИБЦА-ны олон нийттэй харилцах ажилтан мэдэгдэхдээ Дээд Шүүхийн шийдвэр гарсны дараа ирүүлсэн DACA хөтөлбөрийн өргөдлүүдийг хүлээж аваагүй шалтгаан нь “маягт бүрэн бөглөөгүй, гарын үсэг зураагүй, хуудас дутуу, төлбөр буруу төлсөн” байсан гэжээ. 

 

ЧУХАЛ ИШЛЭЛ 

“Дээд Шүүхээс эхлэн бүх шатны шүүх тодорхой шийдвэр гарсан: DACA хөтөлбөр хүчин төгөлдөр, шинэ хүмүүст бүрэн нээлттэй. Энэ бол факт бөгөөд та бүхнийг DACA хөтөлбөртөө хамрагдахыг уриалж байна.” хэмээн Калифорни мужийн ерөнхий прокурор Хавиэр Бесера хэлсэн. Тэрээр Дээд Шүүхийн өмнө DACA хөтөлбөрийг хамгаалах олон мужийн хамтарсан тэмцлийг удирдсан. 

АНХААРАХ ЗҮЙЛС 

Трампийн засгийн газрын DACA хөтөлбөрийг зогсоох гэсэн үндэслэлийг Дээд Шүүхээс түдгэлзүүлсэн ч ирээдүйд засгийн газар өөр стратеги ашиглан хөтөлбөрийг зогсоох гэж оролдох боломжтой хэвээр байгаа. Дээд Шүүхийн шийдвэр гарсны дараа, ерөнхийлөгч Трамп DACA хөтөлбөрийг зогсоох хүсэлтэй хэвээр байгаагаа мэдэгдсэн бөгөөд Дотоодыг Хамгаалах Газрын Орлогч Дарга Чад Волф Фокс мэдээгээр “тэр хөтөлбөрийг зогсоох шинэ арга олсон” гэж хэлсэн. Трамп DACA хөтөлбөрт хамрагдагчдыг “зохицуулна” гэж хэлсэн. Энэ хөтөлбөрт хамрагдагсад нь - хүүхэд насандаа АНУ-д бичиг баримтгүй ирээд хууль ёсоор үлдэх боломжтой болсон хүүхдүүд - байдаг бөгөөд дийлэнх Америкууд, тэр дундаа Трампийг дэмжигчид энэ хөтөлбөрийг дэмждэг. Трамп DACA хөтөлбөрийн оронд ямар зохицуулалт хийх нь тодорхойгүй байгаа бөгөөд тэрээр удирдах тушаал батлах эсвэл хөтөлбөрийн ирээдүйг Конгрессод даатгах саналтай байгаагаа мэдэгдсэн.