COVID-19 цар тахлаас болж ажлаа алдсан, орлого нь буурсан ресторан/хоолны газрын салбарын ажилчдад 500 долларын тэтгэлэг олгох зорилготой Таваг Сан (The Plate Fund) нэртэй тусламжийн санг Шүлтц Гэр Бүлийн Сан (Schultz Family Foundation) саяхан байгуулсан. Энэ сан нь Кинг Коунтигийн олон мянган иргэдэд өнөөдрийг хүртэл тусалсаар байгаа.
Тавигдах нөхцөл
Бүртгүүлэх хүмүүс дараах нөхцөлийг хангасан байх ёстой:
Бүртгүүлж буй хүмүүс Кинг Коунтид амьдардаг, Кинг Коунтид ресторан хоолны газар ажиллаж байгаад COVID-19 –ийн хямралаас болж ажилгүй болсон гэдгээ бичиг баримтаар батлах шаардлагатай.
Мөн бүртгүүлж буй хүмүүс дараах шаардлагыг биелүүлнэ:
Нөхцөлүүдийг хангасан хүмүүс мөнгөн тэтгэмж хүлээн авахад банкны данс хэрэгтэй.хэрэв та энэ тэтгэмжийг авахыг сонирхож байгаа бол манай байгууллагаас тус нэвтрэх кодыг авна уу. Код нь Таваг Сангийн онлайн бүртгэлийн вэб хуудасд нэвтрэх эрх бөгөөд кодыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хэрэглэх ёстой.
Ажилчид код хүлээн авсны дараа https://www.theplatefund.com/apply хуудасд хандаж тэнд байгаа зааврын дагуу мөнгөн тэтгэмжийн бүртгэлийг кодоо ашиглан хийнэ. Энд бүртгүүлэхэд social security дугаар буюу иргэний бүртгэлийн дугаар шаардлагагүй бөгөөд бүртгэлд илгээсэн хувийн мэдээллийг өндөр нууцлалтай хадгалах болно.
Сангийн бүртгэлд орсон мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хэнтэй ч хуваалцахгүй нууцлах болно. Хувийн нууцыг хадгалах нь бидэнд маш чухал гэж The Plate Foundation мэдэгдлээ.