Хичээлийн шинэ жил

Хүндэт Эцэг Эхчүүдээ, Царсхан Монгол Сургуулийн 2020-2021 оны хичээлийн жил 10-р сарын 19-ний өдрөөс эхлэхэд бэлэн боллоо. Цар тахлын улмаас одоогийн байдлаар хичээлүүд зайнаас зохион байгуулагдах ба бидний үйл ажиллагаанд ямарваа нэг өөрчлөлт орох тохиолдолд цаг алдалгүй бүхэнд мэдэгдэх болно. Бүх ангиуд ZOOM Cloud программыг ашиглан долоо хоногт 1-2 удаа онлайн буюу цахим хэлбэрээр хичээллэнэ. Багш, сурагчид бие биетэйгээ шууд, харилцан идэвхтэй харилцах бүрэн боломжтой. Царсхан сургууль нь хүүхэд бүрт сурч, өсөж хөгжих боломжийг олгосон сургалтын эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Та бүхэнд дараах ангиудыг санал болгож байна. Үүнд: 1. Монгол хэлний анги (цэцэрлэгийн 3-4 нас, 5-6 насныханд) 2. Анхан шатны Монгол хэлний анги (8 болон түүнээс дээш насныханд) 3. Дунд ба дундаас дээш шатны Монгол хэлний анги (8 болон түүнээс дээш насныханд) 4. Хуучин Монгол бичгийн анги (бүх насныханд) 5 Монгол Үндэсний Хөгжмийн анги- Морин Хуурын анхан шатны хичээл (бүх насныханд) 6.Монгол гар урлал,зургийн анги  (8 болон түүнээс дээш насныханд) Бид элсэгчдийн түвшинг тогтоож, тохирох шатны ангид суралцуулна. Санхүүгийн дэмжлэг шаардлагатай өрхүүдэд тэтгэлэгт хөтөлбөрийг бид санал болгож байна. Зайнаас суралцах нь бид бүхний хувьд шинэ зүйл юм. Иймд хүүхдээ зайнаас суралцахуйд бэлтгэхэд тань хэрэг болох дараах зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна. • Дадал бий болгох: Хангалттай нойр авахуулахын тулд хүүхдээ орой бүр тогтмол цагт унтуулж байх. Эртхэн босгож, өглөөний цайг нь уулган хичээлд нь явуулж байх. • Боломжтой бол хүүхдийн анхаарлыг бага сарниулахуйц сургалтын орчин бүрдүүлэх. Хичээлийн хэрэгсэл болон тоног төхөөрөмжүүдээ байрлуулах ширээ сандал бүхий чимээ багатай орчин байх. • Хичээл эхлэхээс өмнө тоног төхөөрөмж, сургалтын материалыг бэлтгэж, камер, чихэвч зэргийг ажиллаж байгаа эсэхийг шалгах. Хичээлийн үеэр чихэвч ашиглавал анхаарал төвлөрөхөд илүү дөхөм байдаг. • Онлайн хичээлдээ идэвхтэй оролцож байх. Багшийн өгсөн даалгаврыг цаг тухайд нь бие даан болон гэр бүлийнхнийхээ туслалцаатайгаар хийж гүйцэтгэж байх. • Хичээлтэй холбоотой ямарваа нэгэн асуудал гарвал багштайгаа илэн далангүй ярилцаж байх. • Цахим орчинд бусдын зүгээс ямарваа нэгэн зүй бус үйлдэл үзүүлбэл багшид нэн даруй мэдэгдэх. Царсхан Монгол Сургууль нь эцэг эхчүүд та бүхэнд зориулан ZOOM программ болон цахим материалуудыг хэрхэн ашиглах талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгч байна. Танд, таны хүүхдэд илүү их мэдээлэл, дэмжлэг туслалцаа хэрэгтэй бол бидэнд хандаарай. Манай хөтөлбөрийг сонирхож, бидэнтэй хамтран ажиллаж буй танд баярлалаа. Та 4252865758 дугаарт залгаж эсвэл [email protected] хаяг руу захидал илгээн бидэнтэй холбоо барих боломжтой.

Xичээлийн цаг

3-4 насны анги Мягмар (Tues)гарагт 11 am

5-6 насны анги Мягмар (Tues)гарагт 3 pm

Mонгол хэл анхан,дунд,дундаас дээш насны анги өдөр 4pm

Дүрслэх урлаг,гар урлалын анги Бямба гарагт(Sat) 10 am

Уйгаржин Монгол бичгийн анги Баасан гарагт (Fri)7 pm

Морин xуурын анги ганцаарчилсан xичээл тул цагаа тохирно.

                       Сиэттлийн Монгол Хүүхэд Залуучуудын төв