Кинг Каунтид дахин мянган иргэд вакцинд хамрагдах боломжтой боллоо

Хэрэв та Ковид 19-ын эсрэг дархлаа тогтоох вакцинаа хийлгэж амжаагүй бол энэ хоногт Вашингтон мужын Кинг Коунти-аас мянга, мянган вакцин хийхээр болжээ. Дархлаажуулалтыг  Kent ShoWare  болон Auburn Outlet-д хийх юм байна. 

Мужийн эрүүл мэндийн ажилтнуудын мэдэгдэж байгаагаар  Пүрэв гарагаас эхлэн Даваа гараг хүртэл дээр дурдсан эмнэлгүүдэд 2500-н ширхэг  вакцин хийх боломжтой бөгөөд ирэх долоо хоногт ч нэмэлтээр вакцинжуулалт үргэлжлэх аж.

Kent ShoWare  болон Auburn Outlet эмнэлгүүдэд Модерна болон Пайзер вакциныг аль алинаар нь дархлаажуулж байгаа юм. Вакцинжуулалт дахин явагдаж эхэлсэнтэй холбоотойгоор эдгээр газруудаас гадна бусад клиник, эмнэлгүүд  ням гарагт ажиллахаар болжээ.

Нийгмийн эрүүл мэндийн яамны мэдээлсэнээр Кинг Коунтын оршин суугчдын 16 болон түүнээс дээш насны иргэдийн 47-н хувь  нь вакцины 1-р тунгаа хийлгэсэн байгаа аж

Хэрвээ та South King county -д оршин суудаг бол нийгмийн эрүүл мэндийн цахим хуудсаар болон 206-477-3977 дугаарлуу залгаж утсаар вакцинаа хийлгэх цаг аваарай.

 Харин Ash Way park & Ride Lynnwood зэрэг газруудад та машинаа жолоодож очоод машиндаа эсвэл бууж очоод хийлгэж юм байна.

Мөн та цаг авахын тулд www.bit.ly/snocovaccine сайтаар холбогдож дархлаажуулалтын цаг авч болно. Харин цаг авалгүйгээр машинтайгаа очих, машинаа өөр газарт түр тавиад алхаад очих зэргийг хатуу хориглож байна. Зөвхөн цаг авсан иргэд машинтайгаа вакцинжуулалт хийж байгаа бүсэд нэвтрэх бөгөөд та Лхагва-Ням гарагт 10:00-17:00 цагийн  хооронд очиж вакцинаа хийлгэх боломжтой.

Та вакцинжуулалт болон хийгдэж байгааг газруудтай холбоотой  мэдээллийг ажлын өдрүүдэд 08.30-16.30 хооронд 425-339-5278 дугаараас аваарай.