COVID-19-ын вакцинжуулалтад хамрагдсаны дараа таны биед дараах сөрөг нөлөө илэрч болно: Үүнд
Тариа хийсэн хэсэгт өвдөх: Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд улайж, тариа хийсэн талын хүзүү, гарын суганд тунгалгийн зангилаа хавдаж болно. Зарим тохиолдолд долоо хоног гаран үргэлжилдэг ч энэ нь аюултай биш учир эмчилгээ хийх шаардлагагүй.
Томуугийн шинж тэмдэг: Бие сульдах, толгой өвдөх нь түгээмэл бөгөөд 2 дахь тунгийн дараа илүү их мэдрэгдэнэ. Булчин шархирч өвдөх, даарч чичрэх. Цөөн тохиолдолд халуурч болно.
Эдгээр сөрөг нөлөө нь вакцин хийснээс 12-24 цагийн дараа илэрч, үүнээс хойш 48 цаг хүртэл үргэлжлэх нь түгээмэл ба бие сульдах нь долоо хоног үргэлжилж болно.
Ихэнх тохиолдолд сөрөг нөлөө нь хөнгөн хэлбэртэй байх ба өдөр тутмын ажил, амьдралд сөргөөр нөлөөлөхгүй. Тайленол, ибүпрофен ууснаар харш нөлөөг намжааж болно.
Түгээмэл асуудаг асуултууд:
Миний бие вакцинд хариу үйлдэл үзүүлээд байна ууу? Эсвэл би Ковидын халдвар авсан уу?
Илэрч буй шинж тэмдэг нь ижил төстэйн улмаас дархлаажуулалтын сөрөг нөлөө илэрч байна уу эсвэл халдварт өвчний шинж тэмдэг илэрч байна уу? Гэдгийг ялгахад хүндрэлтэй байж болно. Иймийн тулд дараах зүйлсийг санаж байх нь зүйтэй:
Вакцины харш нөлөөнд дурдагдаагүй, COVID-19 –ийн шинж тэмдэг буюу ханиалгах, амьсгал давчдах, нус гоожих, хоолой өвдөх, үнэр амт мэдрэхээ болих зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлж, COVID-19 шинжилгээ өгөх хэрэгтэй.
Сүүлийн 14 хоногийн дотор коронавирус тээгчтэй халдвар хамгааллын хэрэгсэлгүй ойртсон ба халуурах, сульдах, толгой өвдөх, даарч чичрэх, үе мөч булчин өвдөх шинж тэмдэг илэрсэн бол эмчид үзүүлж, COVID-19 шинжилгээ өгөх хэрэгтэй.
Хэрэв та COVID-19 –ийн халдварт өртөөгүй, вакцин хийснээс 24 цагийн дотор харш нөлөө илэрсэн бол биеийн байдалдаа тааруулан хэвийн амьдралаа үргэлжлүүлж болно.
Хэрэв харш нөлөө илэрснээс 48 цагийн дараа биеийн байдал тань дээрдэхгүй бол эмчид үзүүлж, COVID-19 шинжилгээ өгөх хэрэгтэй.
Хэзээ Эрүүл Мэндийн Байгууллагад Хандах Вэ?
Эдгээр сөрөг шинж тэмдгүүдийг түгээмэл, хэвийн, хөнгөн хэлбэртэй гэж үздэг тул дараах шинж тэмдгийг эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэх шаардлагагүй. Вакцин хийлгэснээс 7 хоногийн дотор, доор дурдсанаас өөр харш нөлөө илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандаж, дархлаажуулах вакцинд сөрөг, гаж реакц үзүүлж байгаа эсэхийг тодорхойлно.
|
|
|
|
|
|
|
|
|
Та вакцинжуулалтад хамрагдсан бол өөрийн гар утас болон бусад төхөөрөмжүүддээ V-safe аппликэйшнээ татаж авах аа мартуузай. V-Safe нь вакцин хийсний дараа таны биеийн байдлын мэдээллийг текст мессеж болон веб асуулгаар бүртгэх ухаалаг утсанд суурилсан хэрэгсэл юм. Илүү мэдээллийг эндээс авна уу. http://www.cdc.gov/vsafe.
https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/safety/vsafe.html
Зөвлөх Сувилагчтай Утсаар Ярих:
Харш нөлөө хүндэрч, та яахаа мэдэхгүй байгаа бол Зөвлөх Сувилагч Үйлчилгээтэй холбогдоно уу. 1-800-297-6877