Монгол бүжиг

Монгол бүжиг эрт дээр үеэс Монголчуудын ахуй амьдралаас үүсч хөгжсөн бөгөөд бага балчираас өтгөс буурлууд хүртэлх бүхий л насны хүмүүс бүжиглэсээр ирсэн нь Монголын үндэсний бүжиг юм. Бүжиг бол дотроо маш олон төрөлтэй. Түүний дотроос Монгол ардын бүжиг нь биеийн бүх хэсэг болох, толгой гар, хөл, бүх үе, холбоосыг ажиллуулж бүжгэлдгээрээ онцлогтой. Мөн ямарч бүжгийн төрөлд байдаггүй язгуур суултаараа онцлог. Энэ нь яг л сандал дээр сууж байгаа мэт хий суун бүжиглэдэг, биелдэг суулт юм. Монгол бүжгээр хичээллэсэнээр бүжгээрээ дамжуулан Монголчуудын ахуй амьдралыг таньж мэдэх боломжтой. Мөн монгол дууны урлагтай давхар танилцдаг. Бүжиг, дасгал хөдөлгөөн хүний биед маш чухал ач холбогдолтой бөгөөд ардын бүжгээр хичээллэсэнээр эрүүл саруул, цоглог, идэвxтэй, хөдөлгөөний эвсэлтэй болдог.