Монгол хэл, ёс заншил, соёл сургалт

11-р сарын 5 эхлэн Баасан гарагт монгол хэл соёлд суралцах хэн бүхэнд зориулсан Монгол хэл, ёс заншил, соёлд нээлттэй ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сургалтад урьж байна. Энэхүү сургалтанд хамрагдсанаар  монгол орны  түүх соёл, зан заншил, өв уламжлал, соёл урлаг, аялал жуулчлалын бүс, дурсгалт газрууд гэх мэт олон төрлийн мэдэгтэй болохоос гадна Монгол хэлээр өөрийгөө илэрхийлэх түвшний мэдлэгтэй болох болно. Ингэснээр танай хүүхэд эх хэл, соёлоосоо хэдийгээр хөндийрсөн байгаа ч эх орныхоо тухай мэдээлэлтэй болж улмаар ирээдүйд эх орноо гэсэн монгол хүн болон төлөвшихөд дөхөм байх болно. Сургалт онлайнаар явагдах бөгөөд нэг удаагийн сургалтад 10-12 хүүхэд хамрагдах боломжтой. Та хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулсны дараа бид сургалтын тухай болон шаардлагатай зүйлсийн тухай мэдээлэл хүргэх болно. Жич: Манай сургалтад үнэ төлбөргүй ч гэлээ удаан хугацаанд явагдах учраас тууштай суралцаж цаашдаа хөгжих сонирхолтой 5-7, 8-аас дээш насны хүүхэдтэй эцэг эхчүүд бидэнтэй холбогдохыг хүсье !

Хугацаа: 30 долоо хоног Эхлэх хугацаа:11/06/2020. Сургалтын хугацаа 45 минут Насны ангилал 5-7 нас, 8-аас дээш

харилцах: tsarskhan FB page-р болон [email protected] email ,425-286-5758