ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРААС ӨВӨР МОНГОЛЫН ХЭЛ, СОЁЛЫН ӨВД ХАЛДАХЫГ ЗОГСООЁ!!!
Хятадын засгийн газраас, Өвөр Монголд үзүүлж буй хэл соёлын, улмаар үндэстний оршин тогтнох аюулгүй байдалд халдаж буй үйл ажиллаагааг таслан зогсооход гар бие оролцохыг SEATTLE MONGOLIAN YOUTH CENTER уриалж байна. Америкийн Нэгдсэн Улсын конгресс 30 хоногийн дотор буюу 10-р сарын 7-оос өмнө 100,000 хүн санал өгвөл, Өвөр Монголчуудын Монгол хэл бичгээ хадгалаж үлдэх гэж буй тэмцлийг СОЁЛЫН ХОМОРГОЛОН УСТГАЛ гэж үзэж, конгрессээр авч хэлэлцэх юм байна. САНАЛАА ӨГӨӨД ЕМАЙЛЭЭ ШАЛГАЖ БАТАЛГААЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
https://petitions.whitehouse.gov/petition/stop-ccps-cultural-genocide-inner-mongolia?fbclid=IwAR3uG9MVWBaXGR097JIJq5ftntvT3mu_0558YUYrzz8R4iTvegUfxXBhRIk
Хятадын засгийн газраас, 2020 оны 9 сараас эхлэн Өвөр Монголын сургуулиудад хичээл сургалтыг Монгол хэл/ Монгол бичгээр явуулахыг хориглож, мандарин/ хятад хэлээр сургалт явуулахыг тулган шаардсан шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг, Өвөр Монголын сургуулиудын багш, сурагчид эсэргүүцсэний улмаас тэднийг цагдаа, хүчний байгууллагынхан барьж хорьсоны улмаас олон Өвөр монголчууд амиараа золиос хийж, амиа хорлоход хүртэл дарамт шахалтад орсон байна.
Хятадын засгийн газрын энэ шийдвэр нь: 1. ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА. Хүн бүр, тусгаар орших тэгш эрхтэй байх эрхтэй.Боловсролын системд эх хэлээ хэрэглэхгүй байх нь тухайн үндэстэний тусгаар тогтнолын эх тулгуур болох хэл соёл нь устаж, үндэстэний мөхөлд хүргэх аюултай. 2. Юнескогийн, дэлхийн соёлын өв сангийн гэрээг зөрчиж байна. 2013 онд, Монгол бичгийг Юнескогийн соёлын өв санд бүртгэсэн бөгөөд Хятадын засгийн газрын шийдвэр нь Юнескогийн соёлын өв сангийн гэрээг зүй бусаар зөрчиж байна. 3. БНХАУ-ын өөрийнх нь болон Өвөр Монголын Өөртөө Засах орны үндсэн хуулийг тус тус зөрчиж байна.
Иймд та бүxнийг энэ үйл ажиллагаанд нэгдэн саналаа өгөxийг уриалж байна.
https://petitions.whitehouse.gov