Сейф Старт Кинг Коунти 2-р Шат

Сэйф Старт Кинг Коунти  Кинг Коунти 2-р Шат

Кинг Коунти аажмаар эдийн засгаа буцааж нээн өдөр тутмын амьдралдаа эргэн орохоор ажиллаж байна.

Вашингтон мужийн Сэйф Старт төлөвлөгөөний дагуу Кинг Коунти 2-р шатанд шилжлээ. Өрхийн гишүүдээс гадна тав ба түүнээс доош тооны хүмүүс уулзаж цуглах боломжтой болсон. Ресторан, жижиглэн худалдаа эрхлэгч болон бусад бизнесүүд үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон. Ихэнх бизнесүүд хүлээн авах чадлаас бага хэмжээнд, богиносгосон цагаар ажиллах бөгөөд мужийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдамжийг бүгд дагаж мөрдөх үүрэгтэй. Эдгээр удирдамжид хүнээс зай барих, гараа тогтмол угаах, амны хаалт зүүх зэрэг орно. Эдгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь COVID-19 –ийн тархалтыг бууруулж, биднийг хуучин амьдралдаа эргэн ороход нэн чухал юм.

Вирусийн тархалтыг амжилттай бууруулж чадсан эсэхээс хамаарч Вашингтон мужийн коунти бүр өөрсдийн хэмжээнд Сэйф Стартийн дөрвөн шатанд шилжин явж байна.

Сэйф Стартийн нэг шатанд хамгийн багадаа гурван долоо хоног байх ёстой бөгөөд вирусийн тархалтын хэмжээг засаг захиргааны байгууллагаас судалж байж дараагийн шатанд шилжинэ.

Үйл ажиллагаа нээхэд гүйцэтгэх ерөнхий шаардлагууд

  1. Ажилчиддаа мэдлэг олгоно
  2. Хүнээс 2 метрийн зай барина
  3. Хувийн хамгаалах хэрэгслээр хангана
  4. Гар угаахыг заавал мөрдүүлнэ
  5. Цэвэрлэгээ, ариутгал хийнэ
  6. Ажилчдыг өвдсөн эсэхийг шалгана
  7. Амны хаалт зүүхийг шаардсан тэмдэглэгээ байршуулна.

Эдгээр шаардлагуудын талаар нэмэлт мэдээлэл

Вашингтон Мужийн Хөдөлмөр, Аж Үйлдвэрийн Газраас 1, 2-Р Шатны Ажлын Байрны Аюулгүй Байдал, Эрүүл Мэндийн Шаардлага болон Удирдамжийн Хураангуй Эмхтгэлийг гаргасан. Мөн Амбан захирагч Инслегийн вэб хуудсаас салбар бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой. 

Бүх ажил олгогч ажилчдынхаа эрхийг хүндэлж хамгаалах ёстой:

Эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар санал гомдол гаргасан ажилтны эсрэг сөрөг арга хэмжээ авах, ажлаас халах нь хуулиар хориотой. Мөн Амбан захирагч Инслэ COVID-19 халдварын өндөр эрсдэлтэй бүлгийн иргэдийг эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэж чадахгүй бол тухайн ажилтанд чөлөө олгохыг тушаасан.

Салбарын төрлөөр тавигдах шаардлагууд:

Үйл ажиллагааны байршил

2-р Шатны хүрээнд зөвшөөрсөн арга хэмжээ ба түүний хязгаарлалт

Мөрийтэй хөзөр тоглоомын газар

Зөвшөөрсөн арга хэмжээ: Бүх мөрийтэй хөзөр тоглоомын газар болон ижил төстэй үйл ажиллагаа.

Хязгаарлалт: Бүх мөрийтэй хөзөр тоглоомын газар 2-р шатны удирдамжийг дагаж мөрдөх бөгөөд тоглоомын газрын хүчин чадлын 25 хувиас хэтрэхгүй ажиллах эсвэл 200-с хүнээс доош байна. Тухайн газрын ресторан/хоолны газар нь 2-р шатны удирдамжийг дагах бөгөөд хүчин чадлын 50 хувиас хэтрэхгүй байж, бар/текийг хаана. Хүлээн авах хүмүүсийн тоонд ажилчид орохгүй.

Барилгын ажил

Зөвшөөрсөн арга хэмжээ: Бүх барилгын ажлыг зөвшөөрнө. Шинэ ажил эхлэх болон зарим хүнээс зай барихгүй ажлыг зөвшөөрнө.

Хязгаарлалт: Бүх барилгын ажил 2-р шатны удирдамжийг дагаж мөрдөнө.

Гэр-доторх /өрхийн үйлчилгээ

Зөвшөөрсөн арга хэмжээ: Айлын гэр оронд хүүхэд асрагч, цэвэрлэгч, тогооч, хувийн тогооч, гэрийн ажил хариуцагч зэрэг гэр ахуйн үйлчилгээ үзүүлж цалин авдаг цагийн, сарын цалинтай, гэрээт, бүтэн цагийн, хагас цагийн эсвэл тур хугацааны ямар ч ажилтан.

Хязгаарлалт: Өрхийн гэр ахуйн ажил бүгд 2-р шатны удирдамжийг дагаж мөрдөнө.

Тээврийн хэрэгсэлтэй үзэх кино театр

Зөвшөөрсөн арга хэмжээ: Бүх тээврийн хэрэгсэлтэй үзэх кино театр.

Хязгаарлалт: Бүх тээврийн хэрэгсэлтэй үзэх кино театр 2-р шатны удирдамжийг дагаж мөрдөнө.

Бялдаржуулах төв, фитнесс

Зөвшөөрсөн арга хэмжээ: Гимнастик, хүндийн өргөлт, булчингийн дасгал, бие хамгаалах урлаг, иога, теннис зэрэг бусад төрлийн багшаар заалгадаг бялдаржуулах дасгал, бэлтгэлийн үйлчилгээг байшин дотор, багштай явуулдаг аж ахуй нэгж, байгууллага.

Хязгаарлалт: Бүх фитнесс, дасгал сургуулилтын үйл ажиллагаа 2-р шатны удирдамжийг дагаж мөрдөх ба оролцогчдыг 5 ба түүнээс доош хүнтэй бүлгээр хичээллэнэ.

Дээд боловсрол

Зөвшөөрсөн арга хэмжээ: Лекцийн бус чанартай дээд боловсрол болон ажилтан бэлтгэх сургалт, мөн хүнээс зай барихгүй байж болох сургалт.

Хязгаарлалт: Бүх дээд боловсрол олгох сургалт 2-р шатны удирдамжийг дагаж мөрдөнө.

Дэлгүүр доторх худалдаа

Хязгаарлалт: Дэлгүүрийн тавиуртай худалдаа, зоо парк, аквариум, багштай загасчлал болон бусад ижил төрлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тавих бөгөөд 2-р шатны удирдамжийг дагаж мөрдөнө.

Номын сан

Зөвшөөрсөн арга хэмжээ: Бүх нийтийн номын сан, институтийн болон улсын номын сан, дээд боловсролын институтийн номын сан.

Хязгаарлалт: Бүх нийтийн номын сан 2-р шатны удирдамжийг дагаж мөрдөнө. Номын сангийн үйлчилгээ зөвхөн урьдчилсан захиалгаар очиж авах хэлбэрээр ажиллана.

Үйлдвэрлэл

Хязгаарлалт: Бүх үйлдвэрлэл 2-р шатны удирдамжийг дагаж мөрдөнө.

Гадна талбайн амралт зугаалга

Зөвшөөрсөн арга хэмжээ: Багштай гадна талбайн теннис, багштай дөрвөн дугуйт мотоцикл, усан сэлүүртэй спорт, морь унах, хүүхдийн жижиг уралдааны машин унах, мотокроссын газар, үзэгчгүй мотоспорт.

Хязгаарлалт: Бүх гадна талбайн амралт зугаалга 2-р шатны удирдамжийг дагаж мөрдөнө. Ихэнх үйл ажиллагааг 5 ба түүнээс доош хүнээр хязгаарлах бөгөөд зарим тохиолдолд 12 хүн хүртэл эсвэл 3 өрхийн гишүүд хүртэл зөвшөөрч болно.

Хувийн чанартай үйлчилгээ

Зөвшөөрсөн арга хэмжээ: Гоо сайханч, Үсчин, Мастер гоо сайханч, маникур, Хумсны салон, Лазераар үс авах, Нүүр будалт, Шивээс, Гоо сайхны сургууль.

Хязгаарлалт: Бүх үйл ажиллагаа 2-р шатны удирдамжийн дагуу байх бөгөөд хүчин чадлын 50%-д ажиллана, эсвэл нэг ор/сандалтай үйлчилгээний газар бол 1 үйлчлүүлэгчээс хэтэрч болохгүй.

Тэжээвэр амьтан асаргаа

Зөвшөөрсөн арга хэмжээ: Худалдаа үйлчилгээний төв, мал эмнэлэг болон бусад байршилд ажиллах тэжээвэр амьтан асаргааны бүх үйлчилгээ.

Хязгаарлалт: Бүх үйл ажиллагаа 2-р шатны удирдамжийн дагуу байх бөгөөд хүчин чадлын 50%-с доош хэмжээнд ажиллана.

Гэрэл зургийн үйлчилгээ

Хязгаарлалт: Бүх гэрэл зургийн үйлчилгээ 2-р шатны удирдамжийг дагаж мөрдөнө. Зөвхөн урьдчилж товлосон цагийн дагуу нэг үйлчлүүлэгчид үйлчилнэ. Дотнын гэр бүлийн гишүүнээс бусад олон хүнтэй зураг авалт хориотой.

Мэргэжлийн үйлчилгээ

Зөвшөөрсөн арга хэмжээ: Нягтлан бодогч, архитектур, инженер, санхүүгийн зөвлөх, мэдээллийн технологич, даатгалын агент, татварын зөвлөх болон бусад оффисд ажиллаж үйлчилдэг мэргэжилтнүүд

Хязгаарлалт: Бүх мэргэжлийн үйлчилгээ 2-р шатны удирдамжийг дагаж мөрдөнө. Үйлчилгээ явуулж буй барилгын хүлээн авах чадлын 50 хувиас доош ажиллах бөгөөд хаалттай өрөөний ганцаарчилсан үйлчилгээ үүнд хамаарахгүй.

Үл Хөдлөх (оршин суух болон худалдааны үл хөдлөх хөрөнгө)

Зөвшөөрсөн арга хэмжээ: Бүх үл хөдлөхийн брокер, байгууллага, гэрээт ажилтан, салбарын бусад оролцогч.

Хязгаарлалт: Бүх үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа 2-р шатны удирдамжийг дагаж мөрдөнө. Оффисоос гадуурх ажлыг зөвхөн урьдчилж товлосон цагаар гурав ба түүнээс доош хүнтэй хийнэ. Барилгын хүлээн авах чадлын 50 хувиас доош хүнтэй ажиллах бөгөөд зөвхөн урьдчилж цаг товлосон үйлчлүүлэгчдийг хүлээж авна.

Шашин шүтлэгийн байгууллагууд

Зөвшөөрсөн арга хэмжээ: Бүх шашин, шүтлэгийн байгууллагууд шашны мөргөл, номлол, шашны ёслол, шашны баяр, хурим, оршуулга хийж болно.

Хязгаарлалт: Бүх шашин, шүтлэгийн үйл ажиллагаа 2-р шатны удирдамжийг дагаж мөрдөнө. Байшин доторх шашны цуглааныг хүлээн авах чадлын 25 хувиас доош эсвэл 200 хүнээс доош байлгаж, нэг өрхийн бус хүмүүсийн хооронд 2 метрийн зай барина. Айл гэрт хийх арга хэмжээнд 5 ба түүнээс доош хүн оролцоно. Хүлээн авах чадлын хязгаарлалтад байгууллагын ажилчид орохгүй, сайн дурын ажилчид орно.

Ресторан/ зоогийн газар

Хязгаарлалт: Гадна талбайд хооллоход 2-р шатны удирдамжийн дагуу байх ёстой бөгөөд нэг удаад хүлээн авах чадлын 50%-с хэтрэхгүй ажиллана. Ширээ сандал хоорондын зайг 2 метр байлгах үүднээс нэмэлт, шинэ гадна талбайн суудлыг зөвшөөрөх бөгөөд үүнтэй холбоотой хотын засаг захиргаанаас зөвшөөрөл авч болно (Public Health – Seattle & King County's best practices). Дотор талбайд хооллоход 2-р шатны удирдамжийн дагуу байх ёстой бөгөөд галын аюулаас сэргийлэх хуулийн дагуу нэг удаад хүлээн авах чадлын 50%-с хэтрэхгүй.

Нийтийн болон амралт зугаалгын цугларалт

Хязгаарлалт: Гэр бүлийн бус 5 ба түүнээс цөөн хүмүүс долоо хоногт нэг удаа цугларахыг зөвшөөрнө.

Спортын үйл ажиллагаа

Зөвшөөрсөн арга хэмжээ: Голф, гадна талбайн болон байшин доторх мэргэжлийн спорт, гадна талбайн хүүхэд залуучуудын спорт, гадна талбайн насан хүрэгчдийн спорт, үүнд сургуулийн зохион байгуулсан эсвэл сургуультай холбоотой багийн спорт болон хүүхдийн хоккей багтахгүй.

Хязгаарлалт: Бүх спортын үйл ажиллагаа 2-р шатны удирдамжийг дагаж мөрдөнө (голф, спортын үйл ажиллагаа). Мэргэжлийн бус спортын арга хэмжээ 5 ба түүнээс доош хүнтэй байна. Багийн спортын хувьд талбайн дээр тусдаа байх 5 ба түүнээс доош хүнтэй бүлэг болж болно. Мэргэжлийн спортын үзэгчгүй тэмцээн, багийн бэлтгэл, арын албаны ажилчид 50 ба түүнээс доош хүнтэй ажиллаж болно.

Кинг Коунти эргэн нээгдэх тухай зарим түгээмэл асуултууд

  1. Дүрэм журмыг хэн сахиулах вэ?
    Вашингтон мужид үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагууд Амбан захирагч Инслегийн тушаалыг зөрчсөн тохиолдолд хөдөлмөр эрхлэхэд аюултай ажлын байр бий болгосон хэмээн торгууль ногдуулах болно. Вашингтон мужийн Хөдөлмөр, Аж Үйлдвэрийн Газар дүрэм журмыг сахиулна. Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн санал гомдлыг Мужийн Хөдөлмөр, Аж Үйлдвэрийн Газартай холбогдож мэдээлэх боломжтой: 1-800-423-7233.

     
  2. Сэйф Старт төлөвлөгөө миний бизнест яаж нөлөөлөх талаар тодорхой мэдээллийг яаж авах вэ?
    Кинг Коунтигийн COVID-19 ба Олон Нийт, Бизнесийн Зохицуулалтын шугамтай холбогдож зөвлөгөө, хариулт авч болно: 206-296-1608. Орчуулагчийн тусламж авч болно.