Урлаг соёл хөтөлбөр

Сиэттл хотын урлаг, соёлын холбоо

09/01/2019 - 09/01/2020

Энэ хөтөлбөрийн зорилго нь Монголын нүүдэлчин ард түмний дэлхийд давтагдашгүй соёл урлаг, ёс заншлыг дуу бүжиг, хэл зохиолоор, соёлын бусад үйл ажиллагаагаар дамжуулан өвлөн хадгалах, хүүхэд залуучуудыг ирээдүйн амжилтад хүрэхэд тус дэм үзүүлэхэд оршино. Мөн эх нутгаа хайрлан бахархахын ухаанд сургана.
Хүүхдүүд шинэ жилийн баяр, олон улсын хүүхдийн өдөрлөг, үндэсний баяр наадам зэрэг олон нийтийг хамарсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцон, сурч мэдсэнээ эцэг эхчүүддээ тайлан тоглолтоор үзүүлнэ.
Үр дүн

  • Төрөлх хэлээ сурснаар нүүдэлчин үндэсний түүх соёл, ёс заншил, өвөрмөц уламжлалтай танилцан, эрдэнэт өвийн талаар ойлголттой болж байна.  
  • Шинэ найзуудтай үерхэн нөхөрлөж, нийгмийн амьдралд оролцдог болсон.
  • Үндэсний хувцас хэрэглэлийг хэрхэн өмсөж эдлэх талаар ойлголт, мэдлэгийг эзэмшсэн.
  • Хүүхдүүд монгол найрал дуу хамт олноороо сурч, нийтээр дуулсан нь олны талархлыг хүлээсэн.
  • Хүүхдүүд Монгол хэлээр богино хэмжээний зохиол хүүрнэж, ардын дуугаа дуулж сурсан нь тэдний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлсэн.
  • Монгол хэлээ сайжруулсан нь гэр бүлийн амьдралд нь олон өөрчлөлт авчирсан байна. 
  • Багаар ажиллаж сурсан нь тэдний улам сайн суралцах урам зоригийг нь хурцалсан.
  • Бүжгийн хичээл нь суралцагчдад биеэ зөв авч явах, бие бялдраа илүү сайн хөгжүүлэх зэрэг олон давуу талыг олгосон.