2021 оны1 дүгээр сарын 22-ноос эхлэн Вашингтоны эрүүл мэндийн газар 1b1 үе шатлалын дор Сиэтлл болон Кинг Каунти хотын оршин суугчдыг Ковид 19-өөс сэргийлэх вакцинд хамруулж эхэллээ. Бид уг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг уламжилж байна.
Вакцинжуулалтад хэн хамрагдах вэ?
Үүнд 1a:
1b1:
Хэн хамрагдах боломжгүй вэ?
Хэрхэн цаг авах вэ?
Вакцины хоёр тун аль аль нь хангамжийн хувьд хязгаарлагдмал байгаа. Их хэмжээний хандалтаас үүдэн саатал үүсч болзошгүй байгаа бөгөөд вакцины олон цэгүүдээр үйлчлүүлэх боломжтой.
Та өөрийн харьяа эмнэлгийн төв болон эмч рүүгээ залгаж хэрэв хоосон цаг байвал вакциндаа хамрагдах цаг авах боломжтой. Хэрэв танд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх төв болон хувь эмч байхгүй бол Washington State's Phase Finder төвийн www.FindYourPhaseWA.org хаягаар цахимаар холбогдож өөрийн мэдээллийг бөглөөд вакцинд хамрагдах боломжтой эсэхийг баталгаажуулсанаар боломжтой вакцины төвийн байршил, мэдээллийг авч болно. Хэрэв та интернэт ашиглах боломжгүй бол Вашингтон мужийн Ковид-19 ийн нэгдсэн тусламжийн 1-800-525-0127 утсаар Даваа-Баасан гарагт 06:00-22:00, амралтын өдрүүдэд 08:00-18:00 цагийн хооронд холбогдож утсаар тусламж авах боломжтой. Хэрэв таны дэргэд цахим бүртгэлд хамрагдахад тань туслах хэн нэгэн байгаа бол таны цагийг илүү хэмнэнэ гэдгийг анхаарна уу.
Вакциндаа хамрагдахаар ирэхдээ авч ирэх шаардлагатай зүйлсийн жагсаалт:
Вакцинжуулалтад хамрагдсаны дараа юу хийх ёстой вэ?
Хоёр дахь тунг хийлгэх цаг товлох
Эхний вакцинаа хийлгэсэн бол, хоёр дахь тунг тариулах цагаа авах. Хэрэв та Pfizer-BioNTech тариулсан бол хоёр дахь тунг 21 хоногийн дараа тариулах ёстой, харин Moderna тариулсан бол хоёр дахь тунг 28 хоногийн дараа хийлгэх ёстой. Ингэснээр та вирусын халдвараас бүрэн сэргийлэхүйц болох юм.
V-safe аппликэйшнийг гар утсандаа суулгах
Энэ нь Ковид 19-ийн тархалт болон өвчлөлийг хянах, сэргийлэх төвийн гаргасан гар утасны аппликэйшн бөгөөд та вакцины эхний тунг хийлгэмэгц V-safe-ийг гар утсандаа суулгах хэрэгтэй. Энэхүү аппликэйшн нь танд дараагийн тунг тариуцлах хугацааг сануулах бөгөөд хэрэв таны биед ямар нэг сөрөг шинж илэрвэл яаралтай тусламжийн хэсэгт хандан мэдэгдэх боломжтой. Вакцины нэгдүгээр тунг хийлгэсний дараа танд толгой өвдөх, сульдах, халуурах, гар хөндүүрлэн өвдсөөр байх зэрэг сөрөг шинж илэрч болзошүй.
Ковид хөл хорионы болон урьдчилан сэргийлэх дүрэм журмыг сахиж мөрдсөөр байх
Вакцин таныг халдвараас хамгаалах хэдий ч энэ нь 100% баталгаатай биш юм. Мөн одоогоор вакцины нөлөөлөл, тархалтаас хамгаалж буй талаар үр дүн мэдэгдээгүй байна. Вакцины нэг болон хоёрдугаар тунг хийлгэсний дараа ч халдвар авч болзошгүй тул амны хаалтаа үргэлжлүүлэн зүүж, хөл хорионы үеийн халдвар хамгааллын дүрэм журмыг үргэлжлүүлэн мөрдсөөр байх хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулсаар байна.