Хүндэт Эцэг Эхчүүдээ,
Сиэттл Монгол Хүүхэд Залуучуудын Төвийн ШУТИМ(STEM) зуны хичээл эхэлж байгааг дуулгахад таатай байна.
Бид Covid-19 –с сэргийлж хичээлээ Zoom Cloud Meeting программаар хийх боллоо.
Сургалт: 2020 оны 7-р сарын 8-ны 06:00pm цагт эхлэх ба цаашид 3 дахь өдөр бүр хичээллэнэ.
Сургалтад хэн хамрагдах вэ? 6-с дээш насны хүүхдүүд
Сургалтыг СМХЗТөвийн багш: Делсеу Сабу(Delsey Sabu) орно.
STEM буюу Алгоритмийн тухай
Бидний амьдралыг алгоритм бүрдүүлж байдаг. Бидний өдөр бүр хэрэглэдэг аппликейшн, тоглоомын ард алгоритм байдаг бөгөөд өглөө бүр босч сургууль, ажилдаа бэлдэх нь алгоритмийн зарчим юм. Аппликейшний алгоритм нь маш нарийн, комплекс байдаг боловч үндсэн суурь алгоритмийг хэн ч сурах боломжтой.
Бид энэ ангидаа анхан шатны алгоритм, компьютерийн шинжлэх ухааны талаар үзэж, хэрхэн ажилладаг болон амьдрал дээр яаж хэрэглэдэг талаар суралцах болно. Хичээлийн гол санаа нь сурагчдын логик сэтгэлгээг хөгжүүлж, программчлалын ертөнцийн талаарх эргэлзээг арилгаж ойлгуулахад оршино. (Анхлан суралцагчдад зориулсан хичээл тул хичээлийн нэрнээс сүрдэх хэрэггүй. Ихэнх хичээлүүд лекц болон ярилцах хэлбэрээр явагдах бөгөөд код бичих эсвэл программчлал хийхгүй).
Хичээл эхлэхээс 10 минутын өмнө Zoom Cloud Meeting программыг нээх ба эцэг, эхчүүдийг туслахыг хүсч байна.
Холбоос: Join Zoom Meeting
https://us02web.zoom.us/j/83384766654?pwd=cHpucUowOWxmYzBoZkRlNERMOEdkZz09
Meeting ID: 833 8476 6654
Password: SMS
Багштай харилцах хаяг: [email protected]
Сиэттлийн Хүүхэд Залуучуудын төв: [email protected]
http://seattlemongolyouthcenter.org/