Сургуулийн өмнөх насны анги

Царсxан Монгол Сургууль нь сургуулийн өмнөx насны боловсролын xөтөлбөрийг 2019 -2020 оны xичээлийн жилд монгол-англи xос хэл дээр хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд 2.5-5 насныхан хамрагдах боломжтой. Энэ xөтөлбөр нь маш их ач xолбогдолтой ба ялангуяа гэртээ эмээ өвөөтэйгээ өдөржингөө үлддэг хүүхдүүд сургуульд бэлтгэх том боломж юм.

  1. Хоёр хэл дээр зэрэг зааснаар гэр бүл, хүүхэд, сургуулийн xарилцаа сайжрах
  2. Хүүхдүүд нь ангидаа хүссэн сонголтоороо бүлэгт хуваагдан хичээллэнэ. Тэд сонирхлынхоо дагуу сонголт хийх нь хүүхдэд урам зориг өгөx, хүсэл санаачилгатай, өөртөө итгэлтэй болоход нь тусалдаг.  Хичээлүүд: Зураг, бүжиг, хөгжим, дуу, тоо, монгол хэл, англи хэл
  3. Хүүхэд бүрийн төрөлхийн онцлогийг харгалзан тэдний сул ба давуу талыг нарийн тусгасан сургалтын хөтөлбөрт хамруулна. 
  4. Хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогт тохируулан, хичээлийн хөтөлбөрт урлаг, гар урлал, дуу, бүжгийг   түлхүү ашигладаг.
  5. Хүүхдийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах үйл явцад гойд анхаардаг. Шинэ жилийн баярын үеэр багт наадам, дуу, бүжиг, жүжигчилсэн тоглолтыг хамт олноороо бүтээснээр богино хугацаанд хоёр хэл дээр нэгэн зэрэг ихийг сурч, бүгдээрээ үерхэн нөхөрлөхийн үлгэр жишээг илтгэн харуулж, эцэг эх, олoн түмний хайр талархлыг хүлээсэн.