Царсхан Монгол сургууль

Сиэттл Хотын Монгол Хүүхэд Залуучуудын Төвийн гол хөтөлбөрийг “Царсхан” Монгол сургуулиар дамжуулан АНУ-д шилжин ирсэн ба төрж өссөн I&II үеийн монгол хүүхэд залуучууд та бүхэнд хүргэж байна. Царсхан сургууль нь монгол хэл, сургуулийн өмнөx насны анги, монгол ардын бүжиг, дуу хөгжим, ШУТИМ-ын код бичих, математикийн сургалтыг өдөрт хуваарийн дагуу 45 минутаар  заана. Аялгуу сайхан эх монгол хэлд үр хүүхдээ сурган,  олон шинэ найз нөхөдтэй болгох таатай боломжийг багачууддаа олгож буйдаа баяртай байна.