Үндэсний их баяр наадам 2020

Үндэсний их баяр наадам 2020

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмыг сайхан болж өнгөрлөө.

Өвгөд дээдэс минь тулгар төр байгуулагдсан цаг үеэс эхлэн эрийн гурван наадмаа алгасалгүй хийж ирсэн уламжлалтай билээ. 

Монгол наадам бол монгол түмний цэнгэлийн манлай, өв их соёл, барагдашгүй уламжлал, үгүйсгэшгүй ёс заншлын цогц юм. Наадам монголчуудын эв нэгдлийг бататгаж, үндэсний бахархлыг сэрээдэг. Түмэн жилд мөхөөгүй нүүдэлчдийн аугаа их соёлоо үеэс үед уламжлан, Төрийн их сүлдийг цэнгүүлж, наадамчин олноо баясган хүч, хурд, цэц мэргэнээ сорьдог зон олны маань соёл уламжлал билээ. Наадмын нээлтийн ажиллагааны бичлэгийг доорхи хаягаар орж сонирхоно уу!

  нээлтийн ажиллагаа                  https://youtu.be/PiFVZ_ZGfLY

 Төрийн хүндэтгэлийн концерт   https://youtu.be/CHtgLdkysVs

 хаалтын ажиллагаа                      https://youtu.be/oSZIcY-8zpM