"Уран зургийн хичээл нь маш сайн эерэг нөлөө үзүүлж, хүүхдийг чамбай болгон төлөвшүүлдэг. Наад зах нь хүүхдийг тууштай сууж сургадаг. Аливаа хийж буй зүйлийнхээ ард нь гарч байж, санаа нь амардаг болох жишээтэй. Ер нь зураг зурах явцад өөр зүйлд анхаарал сарнихаа больдог юм. Яг л тухайн бүтээлдээ уусаад орчихно. Зургийн санаагаа тод томруун гаргах, өнгө будгаа зохицуулах гэсэн бодолдоо маш гүнзгий умбадаг учраас түүндээ автсан хүүхэд тэвчээртэй сууж сурчихдаг. Энэ бол маш том давуу тал.”
Энэхүү багц сургалтаар хүүхдүүд нь өнгө ба хар зургийн анхан шатны мэдлэгтэй болох ба өөрийнгөө зургаар дамжуулан илэрхийлэх чадвар сууна. Хичээлүүд маань Монгол уламжлалт ахуй, онцлогийг тусгах уран зураг, дэлхийн урлагийн түүхийн анхан шатны мэдлэг олгох хэсэгтэй. Манай сургалт нь хүүхдийн бүтээлч сэтгэхүй, дүрслэн бодох чадварт илүү суурилсан.
Хичээлийг 100% монгол хэлээр заах тул зураг зурж бутээлч байхаас гадна монгол хэлээ сайжруулах давхар ач холбогдолтой.
Хүүхдийн насны онцлогт тохирсон хичээлийг багш, хүүхэд гэсэн сургалтын арга барилтайгаар видео бичлэг хэлбэрээр хүргэх болно.
![]() |
Хүүхдийн сурах арга барилтай холбоотойгоор насны ангиллын хувьд:
|
Хичээлийн бүтэц:
|