Вашингтон муж 3-р шатанд шилжинэ

 

Эрүүл Вашингтон: Сэргээн Босголтын Төлөвлөгөө хөтөлбөр орон нутгийн арга барилаа өөрчилж коунти тус бүрээр үнэлгээ хийх болсныг амбан захирагч Инсле мэдэгдэв. Төлөвлөгөөний 3-р шатанд шилжсэнээр ахлах сургууль, мэргэжлийн спортын үзэгчид эргэн ирэхээр болжээ. 3-р сарын 22-нд муж даяараа 3-р шатанд шилжинэ.

Халдварын тохиолдлыг бууруулж, хэвтэн эмчлүүлэгчдийн тоог цөөлж, олон хүнийг дархлаажуулахаар хичээн ажилласны үр дүнд манай сэргээн босголтын хөтөлбөрийн хамрах хүрээ тэлж байна. Энэ алхмыг хийх болсондоо баяртай байгаа ба нөхцөл байдлын үнэлгээгээ үргэлжлүүлж эргэн нээлтийн судалгаа хийсээр байх болно. Жэй Инсле

3-р сарын 17-с эхлэн 1В Шатны Тиер 2-т хамрагдах бүх хүмүүс вакцин хийлгэхэд нээлттэй болж байна. Үүнд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хүнсний дэлгүүр, нийтийн тээвэр, гал сөнөөгч, хууль сахиулагч болон бусад хүмүүс багтах юм. Мөн энэ шатанд 16-с дээш насны жирэмсэн хүмүүс болон өндөр эрсдэлд оруулахуйц хөгжлийн бэрхшээлтэй иргэд багтаж байна.

Үнэлгээ

Шинэ төлөвлөгөөний дагуу 3 долоо хоног тутамд коунти бүрийн үнэлгээг хийх болно. Үнэлгээг даваа гарагт хийж шаардлагатай өөрчлөлтийг баасан гарагт хэрэгжүүлнэ. Эхний үнэлгээг 4-р сарын 12-нд хийнэ.

Коунтигийн хэмжээнээс хамаарч өөр шалгуураар үнэлнэ. Доорх шалгууруудын нэг ба түүнээс олонд тэнцэхгүй бол Эрүүл Вашингтон хөтөлбөр дотроо нэг шат доошилно.

Коунти Хэмжээ

Индикатор

1-р Шат

2-р Шат

3-р Шат

Том

14 хоногт 100,000 хүн тутамд шинэ тохиолдол

>350

350-200

<200

Том

7 хоногт 100,000 хүн тутамд COVID -оор эмнэлэгт хэвтсэн хүн

≥10

9.9-5

<5

Жижиг <50к хүн

14 хоногт шинэ тохиолдол

≥60

59-30

<30

Жижиг <50к хүн

7 хоногт COVID -оор эмнэлэгт хэвтсэн хүн

>5

4.9-3

<3

 

50 мянгаас дээш хүн амтай том коунти 3-р шатанд үлдэхийн тулд 14 хоногт 100,000 хүн тутамд 200-с доош шинэ тохиолдолтой байх ёстой ба 7 хоногт 100,000 хүн тутамд 5 ба түүнээс цөөн хүн ковидоор эмнэлэгт хэвтсэн байна. 50 мянгаас доош хүн амтай жижиг коунти нь 3-р шатанд үлдэхийн тулд 14 хоногт 30-с бага шинэ тохиолдолтой, 7 хоногт 3 ба түүнээс цөөн хүн ковидоор эмнэлэгт хэвтсэн байна.

Мужийн нийт эрчимт эмчилгээний нэгж 90% -с дээш дүүргэлттэй байвал бүх коунти нэг шат буурна. Эрүүл Мэндийн Алба хэзээ ч, аль ч коунтиг шат ахиулах, бууруулах эрхтэй.

3-р шатанд шилжсэнээр сургууль, бизнес нээгдэх тул Вашингтончууд бид бүгд баяртай байна. Илүү урагшаа зүтгэж цар тахлыг арилгаж чадах эсэх нь бидний халдвар хамгааллаа сахихаас шууд хамаатай, мэдээж бидний ээлж ирэхээр дархлаажуулалтаа хийлгэнэ. Гараа угааж, маскаа зүүж, зай барьж, олон хүнтэй харьцахгүй байх нь ковидоос өмнөх амьдралаа сэргээн босгоход нэн чухал билээ Лэйси Ференбак

3-р Шат

Өнгөрсөн жилийн хугацаанд анх удаа спортын үйл ажиллагаа биечлэн үзэх үзэгчтэй байхыг зөвшөөрсөн өөрчлөлтийг 3-р шатанд оруулж байна. Гадаа талбайн спортын танхимын нийт суудал багтаамжийн 25 хувиас хэтрүүлэхгүй хэмжээнд үзэгч оруулна.  Энэ нь мэргэжлийн спорт, ахлах сургуулийн тэмцээн уралдаан, мотоспорт, родео болон бусад гадна талбайн үзэгчтэй спортод хамааралтай. Хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх шаардлагатай.

Шинэ шатны хүрээнд гадна талбайн, байшин доторх үйл ажиллагаанд хүн хоорондын зай барих, амны хаалт зүүхийг чанд биелүүлж, оролцогчдын тоо нь байгууламжийн хүчин чадлын 50 хувиас хэтрэхгүй тохиолдолд 400 хүртэлх хүн арга хэмжээнд оролцож болохоор тусгажээ. Мөн 9,000 хүртэлх хүнтэй арга хэмжээ зохион байгуулж болох ба байгууламжийн нийт хүчин чадлын 25 хувиас бага байхаар зохицуулж, үзэгчдийн удирдамжийг заавал мөрдөнө.

3-р шатанд байшин доторх орон зайд 400 хүртэлх хүн, байгууламжийн хүчин чадлын 50 хувиас хэтрэхгүй орж болно. Энэ нь байшин дотор ажиллахыг зөвшөөрсөн бүх салбарт хамаарна: зоогийн газар, бялдаржуулах төв, кино театр ба бусад, хүчин чадлаа нэмж болно.

Хамгийн хүнд нөхцөлтэй нүүр тулгарсан бизнесүүд маань 50 хувийн хүчин чадлаараа ажиллах боломжтой болж байна, энэ сарын 22-ны өдөр бид вирусийг ялан дийлж, эдийн засгаа сэргээх том алхам хийх гэж байна. Жэй Инсле

Шинэ шатанд хэрэгжих салбарын хэмжээний өөрчлөлтүүдийг агуулсан бүтэн жагсаалтыг дараа долоо хоногт олон нийтэл зарлах болно.