ВАШИНГТОН МУЖИД COVID-19 ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙХ ДАРААЛЛЫН УДИРДАМЖ БА ХУВААРИЛАЛТЫН БҮТЭЦ

Вашингтон Мужийн Эрүүл Мэндийн Албанаас энэхүү COVID-19 вакцины хуваарилалт ба дарааллын удирдамжийг гарган вакциныг мужийн хүрээнд жигд түгээхээр төлөвлөсөн. Олон сарын турш нийгмийн идэвхтнүүд, экспертүүдийн үзэл бодол, санааг сонсож хамтран ажилласны эцэст энэ удирдамжийг баталсан. Өнөөгийн мэдээлэл болон төрөөс гаргасан удирдамжийг харгалзан үзэж, 1А шат, 1B шатны удирдамжийг гаргасан нь доор дурдсан зарчим, шаардлагууд буй болно. Мөн цаашдын шатуудад хамрагдах иргэдийн талаар урьдчилсан саналуудыг санал болгож байна. Доорх зүйлс дээр тулгуурлан дараагийн шатуудын талаарх мэдээллийг оруулж удирдамжийг шинэчлэх болно:

  • Клиникийн туршилтын шинэ мэдээлэл
  • Төрийн шинэ удирдамж ба дархлаажуулалтын зөвлөмж
  • Нөлөөлж буй нийгмийн бүлэг, оролцогч талууд, салбарын хариу үйлдэл, санал хүсэлт

Энэ удирдамжийн дагуу иргэний бүлгүүд давхцах ба нэг иргэн олон категорид багтаж болох бөгөөд энэ тохиолдолд дээд шатанд нь хамрагдана. Иргэдийн дараалал нь хэн нэгнийг чухалчилсан үйлдэл эсвэл эрсдэлийн үечлэлийг илэрхийлэхгүй. Халдварын шинж тэмдэг илэрснээс 90 хоногийн хугацаанд дахин халдвар авах тохиолдол бага байгаа ч өмнө нь халдвар авсан нь батлагдсан иргэд дархлаажуулалт хийлгэх бүрэн боломжтой ба вакцин хийлгэхээс өмнө эсрэг биетийн шинжилгээ өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Дархлаажуулалтыг зөвхөн тухайн вакцины зөвшөөрөгдсөн насны бүлгийн дагуу хийнэ (жишээ нь, Файзер 16-с дээш нас, Модерна 18-с дээш нас)

 

ЗОРИЛГО: SARS-CoV-2 халдвараас үүдэлтэй хүнд өвчлөл, нас баралт болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах

ЁС ЗҮЙН ЗАРЧИМ

  • Максимум ашиг тус
  • Тэгш хүртээмж
  • Эрүүл мэндийн үйлчилгээний тэгш бус байдлыг арилгах

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ

  • Тэгш хандлага
  • Ил тод байдал
  • Нотлох баримт дээр тулгуурлах

ШАЛГУУР

  • Халдвар авах эрсдэл
  • Хүнд өвчлөх, нас барах эрсдэл
  • Нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөний эрсдэл
  • Бусдад халдвар тараах эрсдэл

 
 

 

 

 

 Шат Тус Бүрд Хамрагдах Хугацаа

Одоогийн байдлаар 1-р Шатны хуваарилалтын бүтцийг 1A Шат ба 1B Шатаар хязгаарлаж байна. Доорх хүснэгтэд одоогоор дархлаажуулалтад хамрагдах иргэд болон цаашдаа бусад иргэдэд нээлттэй болох хугацааг харуулсан болно. Энэ нь урьдчилсан төлөвлөгөө бөгөөд вакцины эрэлт, нийлүүлэлтээс хамаарч өөрчлөгдөж болно.

Шат

Нээгдэх Хугацаа

Хэнд

1A

Одоогоор нээлттэй

(12-р сар 14, 2020)

1B tier 1

Одоогоор нээлттэй

(1-р сар 18)

  • Дарааллын удирдамжийг харна уу
  • Цэцэрлэгийн өмнөх бэлтгэлээс 12-р ангийн багш, ажилтан (3-р сарын 2нд нэмсэн)
  • Хүүхэд асрах ажилтан (3-р сарын 2нд нэмсэн)

1B tier 2

3-р сар 22 (Урьдчилсан)

  • Олноор нэг дор амьдрах нөхцөлд ажилладаг, нэн шаардлагатай бүх ажилтан (өөрчлөлт: насаар ялгахыг больж, олон хүнтэй харьцдаг нөхцөлийн тодорхойлолтыг өргөжүүлсэн)
  • 16-с дээш насны жирэмсэн иргэд (шинэ шаардлага)
  • 16-с дээш насны, өндөр эрсдэлд оруулахуйц хөгжлийн бэрхшээлтэй иргэд (өөрчлөлт: дараагийн шатнаас урагшлуулсан)

1B tier 3

4-р сар 12 (Урьдчилсан)

  • 2-с дээш өвчтэй 50-с дээш насны иргэд        

4-р сар 26 (Урьдчилсан)

  • 2-с дээш өвчтэй 16-с дээш насны иргэд        

1B tier 4

4-р сар 26 (Урьдчилсан)

  • Олон хүнтэй нэг дор амьдардаг иргэд
  • 1B tier 2-т багтаагүй, олон хүнтэй харьцдаг нөхцөлд ажилладаг ажилтан, сайн дурын ажилтан

Шат 1А - Tier 1

Хамрах бүлгүүд:

  • Өндөр эрсдэлтэй эрүүл мэндийн орчны ажилтан (доорх удирдамжийн дагуу хэн өндөр эрсдэлтэй болохыг тодорхойлно)
  • Өндөр эрсдэлтэй түргэн тусламжийн ажилтан (доорх удирдамжийн дагуу хэн өндөр эрсдэлтэй болохыг тодорхойлно)
  • Асаргаа сувилгаа, асрамжийн газар зэрэг бусад олон хүн нэг дор амьдрах нөхцөл бүрдсэн, оршин суугчдын дийлэнх нь 65-с дээш насны асаргаа, туслалцаа авч буй иргэдээс бүрдсэн газрын оршин суугчид ба ажилчид

1А шат нь (a) эрүүл мэндийн тусламжийн салбарын хүчин чадал буурахаас сэргийлэх зорилгоор өндөр эрсдэлтэй эрүүл мэндийн ажилчид болон өндөр эрсдэлтэй түргэн тусламжийн ажилчид дээр төвлөрч байгаа, (б) эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлэхгүй байх, хүнд өвчлөл, нас баралтыг багасгах зорилгоор асаргаа сувилгааны газрын оршин суугчид ба ажилчид, асрамжийн газар зэрэг бусад олон хүн нэг дор амьдрах нөхцөл бүрдсэн, оршин суугчдын дийлэнх нь 65-с дээш насны асаргаа, туслалцаа авч буй иргэдээс бүрдсэн газрын иргэд дээр мөн төвлөрч байна. Доорх хүснэгтэд энэ шатанд ямар иргэдэд түрүүлж дархлаажуулалт хийх тухай мөн түүний удирдамжийг агуулсан болно. Дархлаажуулалтын Зөвлөх Албаны(ACIP) зөвлөгөөний дагуу мэдээлэл хүргэж байгаа бөгөөд вакцины нөөц хязгаартай тул эрсдэлийн үечлэл ашиглаж байна.

 

ХӨТТ Газар дархлаажуулалтын эхний хоёр сарын COVID-19  вакцины нөөцийн урьдчилсан мэдээллийг гаргасан. Вашингтон муж нийт вакцины 2 хувийг хүлээн авна (Вашингтон мужид улсын нийт иргэдийн 2 орчим хувь оршин суудаг) гэж тооцвол эхний сард 150,000–350,000 тун, хоёр дахь сард 500,000 – 1 сая тун авах юм (2 дахь тун орсон тоо). Урт хугацааны сувиллын газрын дийлэнх оршин суугчид 12-р сараас эхэлсэн төрийн эмийн сангийн хөтөлбөрөөр вакцин хийлгэх бөгөөд энэ хөтөлбөр нь мужид хуваарилагдсан тунгаас авдаг. Вакцины хязгаартай нийлүүлэлтээс шалтгаалж эрүүл мэндийн ажилтнуудыг нэн түрүүнд дархлаажуулах шаардлагатай байсан. Агентууд вакцины харш нөлөөнөөс үүдэлтэй ажилтнуудын ирц буурахаас сэргийлж дархлаажуулалт хийхдээ сөөлжүүлж, дэд дараалалд оруулж ажиллаж байна.

Дархлаажуулалтын Зөвлөх Албанаас гадна Вашингтон мужийн олон зөвлөх байгууллага, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч, орон нутгийн эрүүл мэндийн хяналтын байгууллагуудтай хамтран энэхүү удирдамжийг гаргасан. (Вакцин Зөвлөлийн Ажлын Алба, Гамшгийн Үеийн Эрүүл Мэндийн Зөвлөх Ажлын Алба, COVID-19 Шинжлэх Ухааны Зөвлөх Бүлгэм, Халдвартай Тэмцэх Салбарын Мэргэжилтнүүдийн Холбоо)

 

ШАТ 1A-1

ЗОРИЛГО

ШАТ 1A-1 УДИРДАМЖ

Халдвар авах өндөр эрсдэлтэй бүлгийн иргэдийг хамгаалах, эрүүл мэндийн салбарыг доголдолгүй ажиллуулах, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах

 

Вакцины хязгаарлагдмал нөөцтэй үед доорх нөхцөлийн дагуу дархлаажуулж, шаардлагатай үед дэд-дараалал үүсгэнэ:

  • Сүүлийн 90 хоногийн турш халдвар авсан нь батлагдаагүй
  • Ажлын байрандаа COVID-19 -ийн халдвар авсан буюу авсан байх магадлалтай өндөр өвчтөнтэй шууд харьцдаг, COVID-19 шинжилгээ өгөх шаардлагатай иргэдтэй харьцдаг
    • Ажлын байрны жишээ: Батлагдсан тохиолдол, халдвар авсан байх магадлал өндөртэй иргэдтэй ажилладаг эмнэлэг, түргэн тусламжийн хэлтсүүд, яаралтай эмнэлгийн тусламжийн тасаг, клиник, тусгаарлалт карантины байгууллага
    • Ажилтны жишээ: эрүүл мэндийн ажилтан, техникч, харуул хамгаалалт, цэвэрлэгээ, барилга байгууламжийн ажилтан, зайны бус орчуулагч, зөвлөгч, гэрээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч, асрагч, сахиур
  • Батлагдсан тохиолдол, халдвар авсан байх магадлал өндөртэй иргэдэд тогтмол эмнэлгийн ажилбар үзүүлдэг ажилтан
    • Ажилбарын жишээ: Мөгөөрсөн хоолойд эсвэл хамар хоолойн гуурс зэрэг ханиалгахад хүргэдэг гуурс суулгалт,  уушиг дурандах, соруулах, өвчтөнг доош нь харуулж хэвтүүлэх, өвчтөнг амьсгалын аппаратаас салгах, амны хөндийн үзлэг, ажилбар, задлан шинжилгээ, амьсгалын замын сорьц авах, хиймэл амьсгал хийх, ходоод дурандах, ходоодны мэс ажилбар, пневмотраксын үед уушгинд гуурс суурилуулах
  • SARS-CoV-2 вирус агуулсан байх магадлалтай шинжилгээний сорьцтой харьцдаг ажилтан
  • Халдвартай байх магадлалтай иргэдтэй шууд харьцдаг, шинжилгээ авдаг байгууллагын ажилтан
  • Олон нийттэй шууд харьцдаг, түргэн тусламжийн ажилтан
    • Агентаас үл хамааран яаралтай эмнэлгийн тусламж үзүүлдэг түргэн тусламжийн ажилтан (гал сөнөөх, амбуланс, эмнэлэг гэх мэт)
    • Агентаас үл хамааран өвчтөнг тээвэрлэх/ амбулаторийн туслах түргэн тусламжийн ажилтан
    • Эдгээр яаралтай эмнэлгийн тусламжийн үйлчилгээг удирдан, хянаж буй ажилтан
  • Хүнд өвчлөх магадлалтай эсвэл нас барах өндөр эрсдэлтэй иргэдэд халдвар тараах эрсдэлтэй ажилтан
    • Асрамжийн газар болон бусад олон хүн нэг дор амьдрах нөхцөл бүрдсэн, оршин суугчдын дийлэнх нь 65-с дээш насны асаргаанд байдаг газрын ажилтан (эрүүл мэндийн ажилтан, барилга байгууламжийн ажилтан, зөвлөх, зоогийн газрын ажилтан)
    • Гэрээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч, асрагч, сахиур гэх мэт
    • Химийн эмчилгээ, бөөрний архаг өвчлөл, диализ гэх мэт өвчтөнтэй харьцдаг

 

 

  • 1А, 1B шатны иргэдэд дархлаажуулалт хийж буй ажилтан (эмийн санч, мэргэжлийн эрүүл мэндийн ажилтанг мөн хамруулна)

 

Асаргаа сувилгааны, асрамжийн газар зэрэг бусад олон хүн нэг дор амьдрах нөхцөл бүрдсэн, оршин суугчдын дийлэнх нь 65-с дээш насны асаргаа, туслалцаа авч буй иргэдээс бүрдсэн, тусдаа амьдрах боломжгүй газрын оршин суугчид ба ажилчид:

  • Жишээ: Мэргэжлийн сувилал, асаргааны байгууллага – гэмтэл, хөгжлийн бэрхшээл, өвчин зэргээс үүдэн асаргаа шаардлагатай иргэдэд асаргаа сувиллын үйлчилгээ үзүүлдэг байгууллага
  • Жишээ: Асрамжийн газар: оршин суугчдын өдөр тутмын амьдралд асаргаа, туслалцаа үзүүлдэг байгууллага, тодорхой барилга байгууламж дотор оршин суугчид нь өөрсдийн өрөөнд эсвэл байшинд амьдардаг
  • Боломжит нөхцөлийн жишээ: насанд хүрэгчдийн гэр бүлийн байр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байр (бие физиологи, өсөлт, оюун санааны), сэтгэл зүй/ зан авирын эрүүл мэндийн институт, орон гэргүй иргэдийн оршин суух байр

 Дэд-дараалал үүсгэх шаардлагатай үед дараах зүйлсийг харгалзаж үзнэ:

  • Нэг дор амьдардаг, эрүүл мэндийн хувьд хамгийн эмзэг иргэдэд үйлчилдэг мэргэжлийн сувиллын байгууллага. Амьдарч буй нөхцөлөөс хамаарсан халдвар тархах эрсдэлийг бууруулж, хүнд өвчлөх, нас барах эрсдэлийг бууруулах нь чухал.
  • Мэргэжлийн сувиллын байгууллагуудын дараа доорх байгууллагуудруу чиглэнэ:
    • Асрамжийн газар ба насанд хүрэгчдийн гэр бүлийн байр
    • Оршин суух асрамжийн газар
    • HUD 202 бага орлоготой өндөр настны байр
    • Өсөлт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар
    • Мужийн ахмад дайчдын байр

 

 

Шат 1a (Tier 1) Нэмэлт Удирдамж

    • Бид энэ удирдамждаа эрүүл мэндийн орчны ажилтан гэх нэршлийг ашиглаж байгаа ньэрүүл мэндийн ажилтнаас илүү өргөн хүрээний ойлголт юм. Учир нь эрүүл мэндийн агентууд эдгээр нөхцөлд ажиллаж буй нийт ажилчдыг бодолцож үзэх хэрэгтэй ба үүнд гэрээт ажилтан, цагийн ажилтан, сайн дурын ажилтан, амбулатор, өвчтөнтэй шууд харьцах, арын албаны үйлчилгээ зэрэг маш олон хүмүүс багтах юм. Эрүүл мэндийн орчны ажилтныг тодорхойлоход Дархлаажуулалтын Зөвлөх Албанаас мөн ижил төстэй удирдамжийг гаргаж байгаа.
    • COVID-19 өвчний өндөр эрсдэлтэй буюу өндөр настай, урт хугацааны биеийн зовууртай, хоёроос дээш хүнд өвчтэй, оюун ухаан, өсөлт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өдөр тутмын амьдрал, эрүүл мэндэд нь тусалдаг лицензтэй болон лицензгүй, төлбөртэй, төлбөргүй, албан болон албан бус асаргаа үзүүлж буй хүмүүс. Асаргаа үзүүлэгч дархлаажуулалтад хамрагдахын тулд:
      • Өдөр тутмын амьдрал, эрүүл мэндэд зайлшгүй туслалцаа хэрэгтэй асаргаанд буй хүн
      • Насанд хүрсэн хүн, хүүхэд байж болно. Хүүхдийг COVID-19 өвчнөөр хүнд өвдөх эрсдэлд оруулж буй хууч өвчтэй, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрагч нь хамрагдаж болно. Жишээ нь: Дауны синдромтой хүүхдийн асрагч
    • Халдварын эрсдэл өндөртэй, тогтмол бус эсвэл халдвар хамгааллын хэрэгслийн хэрэглээ хязгаарлагдмал байдаг эрүүл мэндийн орчны ажилчдад илүү анхаарах хэрэгтэй, мөн агаарын солилцоо хангалтгүй нөхцөлд ажилладаг хүмүүст анхаарна.

 

 

 

Шат 1a - Tier 2 (Tier 1 дууссаны дараа эхэлнэ)

Хамрах Бүлгүүд:

  • Эрүүл мэндийн орчны, халдварын эрсдэлтэй бусад бүх ажилтан

ХӨТТ Газар эрүүл мэндийн орчныг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг газар хэмээн тодорхойлдог бөгөөд үүнд: олдмол өвчлөл эмчилгээний байгууллага, урт хугацааны өвчлөл эмчилгээний байгууллага, хөдөлгөөн заслын тасаг, сувиллын байр асрамжийн байгууллага, гэр эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгсэл (явуулын клиник гэх мэт), өдрийн эмчилгээний байгууллага (диализын төв, эмчийн үзлэгийн оффис) болон бусад.

 

 

ШАТ 1A-2 ЗОРИЛГО

ШАТ 1A-2 УДИРДАМЖ

Халдвар авах өндөр эрсдэлтэй иргэдийг хамгаалах, эрүүл мэндийн салбарыг доголдолгүй ажиллуулах, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах

 

Эрүүл мэндийн орчны, COVID халдварын эрсдэлтэй бусад бүх ажилтан

  • 2 метрийн хүн хоорондын зай барих боломжгүй нөхцөлд өвчтөн, хамтран ажиллагсад, шинжилгээний сорьцтой ажилладаг нь COVID халдвар авах, бусдад халдаах эрсдэлд оруулж байгаа ажилтан (зайнаас ажиллаж байгаа бол хамаарахгүй)

 

Шат 1a (Tier 2) Нэмэлт Удирдамж

    • Бид энэ удирдамждаа эрүүл мэндийн орчны ажилтан гэх нэршлийг ашиглаж байгаа ньэрүүл мэндийн ажилтнаас илүү өргөн хүрээний ойлголт юм. Учир нь эрүүл мэндийн агентууд эдгээр нөхцөлд ажиллаж буй нийт ажилчдыг бодолцож үзэх хэрэгтэй ба үүнд гэрээт ажилтан, цагийн ажилтан, сайн дурын ажилтан, амбулатори, өвчтөнтэй шууд харьцах, туслах үйлчилгээ зэрэг маш олон хүмүүс багтах юм.
    • ВА мужийн эрүүл мэндийн бүтцүүд өөрсдийн системд байгаа эрүүл мэндийн ажилтнуудаас гадна бусад э.м ажилтнуудад хүрч COVID-19 вакцин хийх боломжоор хангах нь нэн чухал байна. Үүнд сургуулийн сувилагч эмч, сэтгэл зүйн эрүүл мэндийн ажилтан зэрэг ажилтнууд орох бөгөөд чингэснээр бид эрүүл мэндийн системээ бүхлээр нь хамгаалж чадах юм.

 

Шат 1b

1B шат нь дараах дөрвөн төрлийн эрсдэлд дундаас өндөр түвшинд өртөж байгаа иргэдэд хамаарна:

  • Халдвар авах эрсдэл
  • Хүнд өвчлөх, нас барах эрсдэл
  • Нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх
  • Бусдад халдвар тараах

Мөн, нийгмийн хүчин зүйлс ба/эсвэл бусад системийн тэгш бус байдлаас үүдсэн сөрөг нөлөөнд харьцангуй ихээр өртсөн нийгмийн бүлгийн иргэдэд зориулсан тэгш хүртээмжийг дэмжих арга хэрэгслийг багтаасан.

 

Эмхэтгэл:

 

Шат 1b Tiers (дарааллын дагуу)

Хэнд

Tier 1

  • 65 ба түүнээс дээш насны бүх хүн
  • Гэр бүлийн олон үеийн гишүүд амьдардаг өрхийн, 50 ба түүнээс дээш насны бүх хүн
  • Хүүхэд асаргааны орчны бүх ажилтан
  • Цэцэрлэгийн өмнөхөөс 12-р анги хүртэлх сурган хүмүүжүүлэгч ба ажилтан

Tier 2

  • Тодорхой олноор амьдардаг орчин нөхцөлд ажилладаг, өндөр эрсдэлтэй, нэн шаардлагатай ажилтан
  • Жирэмсэн хүмүүс
  • Өндөр эрсдэлд оруулахуйц хөгжлийн бэрхшээлтэй иргэн

Tier 3

  • 2 ба түүнээс дээш хууч өвчтэй хүмүүс

Tier 4

  • Олноор амьдрах шаардлагатай нөхцөлийн хүмүүс (жишээ нь хорих байгууллага, шорон, түр хугацаанд хорих газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жижиг асрах байр гэх мэт газрын оршин суугчид, ажилтан, сайн дурын ажилтан). Тусламжийн үйлчилгээнд хамрагддаг эсвэл олноор амьдрах байранд байдаг орон гэргүй иргэд (жишээ нь орогнох байр, түр хугацааны орон байр)

 

Шат 1b - Tier 1

Хамрах Бүлгүүд:

  • 65 ба түүнээс дээш насны бүх хүн
  • Гэр бүлийн олон үеийн гишүүд амьдардаг өрхийн, 50 ба түүнээс дээш насны бүх хүн
  • Хүүхэд асаргааны орчны бүх ажилтан
  • Цэцэрлэгийн өмнөхөөс 12-р анги хүртэлх сурган хүмүүжүүлэгч ба ажилтан

 

Энэ шатанд чухалчилж буй хоёр зорилго нь халдвар авсан тохиолдолд хүнд өвчлөх, нас барах магадлал өндөртэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийг хамгаалах ба ингэснээр эмнэлгүүдэд ирж буй ачааллыг хөнгөвчилж яаралтай тусламжийн шаардлагатай үед хүчин чадлын нөөцтэй байлгах юм. Мөн 1а шатанд дурдсантай ижил төстэй асрамж, сувиллын газар бие даан амьдрах боломжгүй, өрхийн хэмжээнд гэр бүлийн гишүүдийн асаргаанд байдаг өндөр настай иргэд олон байгаа. Ковидын сөрөг нөлөөнд харьцангуй ихээр өртсөн өрхүүд – олон үеэрээ нэг дор амьдардаг гэр бүлийн өндөр настай гишүүд халдварын маш өндөр эрсдэлтэй байгаа. Ковидын сөрөг нөлөөнд харьцангуй ихээр өртсөн өрхүүдэд эдгээр өндөр настай иргэд олон байгаа нь тэднийг мөн хүнд өвдөх, нас барах өндөр эрсдэлд оруулж байгаа юм.

 

ШАТ 1B-1 ЗОРИЛГО

ШАТ 1B-1 ЗОРИЛГО

Хэвтэн эмчлүүлэгчдийн тоог өсгөхгүй байх, хүнд өвчлөл, нас баралтын тоог өсгөхгүй байх

 65 ба түүнээс дээш насны бүх хүн (Ковид халдвар авсан тохиолдолд хүнд үр дагаварт хүргэх олон хууч өвчтэй иргэд тал   хувийг эзэлдэг)

 

Халдвар авахаас сэргийлэх, хэвтэн эмчлүүлэгчдийн тоог өсгөхгүй байх, хүнд өвчлөл, нас баралтын тоог өсгөхгүй байх

Гэр бүлийн олон үеийн гишүүд амьдардаг өрхийн, 50 ба түүнээс дээш насны бүх хүн

Эдгээр иргэд нь дараах шалтгаанаас болж эрсдэлд орж байна:

  • Эмзэг – бие даан амьдрах чадваргүй, гэр бүлийн гишүүн, асрагчаар асруулж буй, гэрээс гадуур хөдөлмөр эрхэлдэг хүнээр асруулж буй өндөр настай иргэд
  • Халдварт өртөх – хүүхэдтэй хамт амьдарч буй өндөр настай иргэд
  • Энэ бүлэгт хүүхэд асарч буй бие даан амьдрах чадвартай өндөр настай иргэд багтахгүй.

 

 

2021 оны 3-р сарын 2-нд амбан захирагч Инсле мужийн эрүүл мэндийн албатай хамтарч энэ тиер шатанд нэмж бүлэг оруулсан нь хүүхэд асаргааны орчны ажилтан ба цэцэрлэгийн өмнөх бэлтгэлээс 12-р анги хүртэлх багш, ажилтан юм. Энэ бүлэг нь олон хүнтэй ажилладаг бусад ажилтантай хамт 2-р тиер шатанд байсан, гэвч эдгээр хүмүүс нь халдвар авах, тараах өндөр эрсдэлтэйгээс гадна зайны сургалт нь нийгэмд олон сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна (сүүлийн үеийн судалгаагаар том хүүхдүүд халдвар тараах магадлал улам нэмэгдэж байгаа). Цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийн боловсрол хоцрогдох, үдийн хоол болон бусад хүүхдэд зориулсан үйлчилгээ авч чадахгүй байх зэрэг нь бага орлоготой өрхийн хүүхдүүдэд харьцангуй хүнд тусч байгаа талаарх нотлох баримт судалгаа нэмэгдсээр байна.

 

PHASE 1B-1 ЗОРИЛГО

PHASE 1B-1 УДИРДАМЖ

Ажлын нөхцөлийн улмаас халдвар магадлал нь нэмэгдэж байгаа иргэдийг хамгаалах, нийгэм эдийн засгийн системийн чухал дэд бүтцийг хамгаалснаар нийгэмд учрах сөрөг үр дагаврыг багасгах, айл гэр, хүүхдэд ирэх сөрөг нөлөөг багасгах (бага орлоготой өрхүүд харьцангуй их сөрөг нөлөөнд автаж байна)

Хүүхэд асрах орчны ажилтан

Цэцэрлэгийн өмнөх бэлтгэл ангиас 12-р анги хүртэл багш, ажилтан

  • Бүх ажилчдыг хамруулна. Удирдах ажилтан, барилга байгууламж, орчин тойрон хариуцсан, засвар үйлчилгээний ажилтан, сургуулийн автобусны жолооч, туслах багш болон бусад бүх хүүхэд асрах, боловсрол олгох орчны ажилтан.
  • Энэ бүлэгт хүүхэд, залуус, хамтран ажиллагсадтайгаа нэг дор, урт хугацааны турш ажилладаг, халдвар тархалтын өндөр эрсдэлд ажилладаг хүмүүс хамаарна.
  • Хамрагдах хүүхэд асрах үйлчилгээ:
    • Гэрчилгээтэй, өрхийн хүүхэд асаргааны үйлчилгээ үзүүлэгч ба хамт амьдарч буй гэр бүлийн гишүүд
    • Гэрчилгээнээс чөлөөлөгдсөн,  Working Connections Child Care хөтөлбөрөөс төлбөр авч хүүхэд асардаг гэр бүл, найз, хөрш. Энэ төрлийн асрах үйлчилгээ нь 6 хүртэл хүүхдэд үйлчилж болно.
    • ECEAP, Вашингтон мужийн төрөөс санхүүждэг сургуулийн өмнөх бэлтгэл. Улсын Head Start хөтөлбөртэй ижил.
    • Цар тахал эхэлж, сургуулиуд хаагдсанаас хойш сургуулийн насны хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлж байгаа, гэрчилгээнээс чөлөөлөгдсөн, хүүхэд залуусын хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлэгч. Сургуулиуд онлайн, хосолсон хэлбэрээр орж байхад эдгээр хөтөлбөрүүд сургуулийн насны хүүхдүүдийг асарсан хэвээр байсан.
  • Тусгай эрүүл мэндийн хэрэгцээтэй, тусгай боловсролын төлөвлөгөө, технологийн хоцрогдолтой болон цагаач хүүхдүүдийн боловсролын хөтөлбөр шаардлагатай хүүхдүүдэд хүрч ажилладаг хөтөлбөрүүдийг онцгой анхаарах хэрэгтэй.

 

Шат 1b - Tier 2

Хамрах Бүлгүүд:

    • Олноор цуглардаг тодорхой нөхцөлд ажилладаг, өндөр эрсдэлтэй, зайлшгүй шаардлагатай ажилтан
    • Жирэмсэн хүмүүс
    • Өндөр эрсдэлд оруулахуйц хөгжлийн бэрхшээлтэй

 

Энэ шатанд олноор цуглардаг нөхцөлд ажилладаг, өндөр эрсдэлтэй, нэн шаардлагатай ажилтан орно. Ажлын байрны эрсдэлд дараах зүйлс орно: нөхцөл (дотор, гадна өнгөрүүлэх цаг), орон зай (хамт ажиллагсад, үйлчлүүлэгчийн хоорондын зай), контактын төрөл (биеийн, гадаргуун), өдөр тутмын контактын тоо ба хугацаа, болзошгүй халдварын тохиолдлыг шалгах (үзлэг), халдвар хамгааллын хэрэгслийн хүртээмж ба хэрэглэх чадвар, цэвэрлэгээ (давтамж), эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй эсэх. Муж даяарх цар тахлын тархалтыг судлахад нэг дор олноороо ажиллах шаардлагатай хөдөө аж ахуйн ажилтан, хүнс бэлтгэлийн ажилтан, хорих байгууллагууд харьцангуй өндөр тархалттай байна. Мөн ажлын байр, амьдрах орчин нөхцөл халдвар тархалтад хүчтэй нөлөөлж байна.

 

ШАТ 1B-2 ЗОРИЛГО

ШАТ 1B-2 УДИРДАМЖ

Ажил, амьдралын орчин нөхцөлөөс болж халдвар авах өндөр эрсдэлтэй иргэдийг хамгаалах, хэвтэн эмчлүүлэгчдийн тоог бууруулж хүнд өвчлөл, нас баралтаас сэргийлэх, нийгэм эдийн засгийн системийн чухал дэд бүтцийг хамгаалснаар нийгэмд учрах сөрөг үр дагаврыг багасгах

Олноор нэг дор ажиллахдаа халдвар авах эрсдэл ихтэй, нэн шаардлагатай ажилтан

Олноор нэг дор байх нөхцөл гэдэг нь урт хугацааны туршид, битүү орон зайд олон тооны хүмүүстэй харьцаж, хүн хоорондын зай барих боломжгүй нөхцөлд ажиллаж, амьдрахыг хэлнэ. Жишээ нь хүнсний дэлгүүр

Энд бүх нэн шаардлагатай ажилтан орохгүй бөгөөд доор дурдсан хүмүүс л орно. 2 метрийн зай барих боломжгүй, өдрийн 24 цагийн 3-с дээш цагийг хамт өнгөрүүлдэг иргэдэд анхаарах болно. Тиймээс зайнаас ажиллах, хүн хоорондын зай барих, олноор нэг дор ажиллахгүй байх боломжтой ажилтанд хамааралгүй болно. Хамаарах хүмүүс:

  • Нэг дор ажилладаг хөдөө аж ахуй – амьтантай харьцахаас илүү хамт ажиллагсадтайгаа нөг дор 3-с дээш цагаар ажиллахаас өөр аргагүй хүмүүс. Тоног төхөөрөмжийн засвар гэхээс илүү ургац хураах, үйлдвэрлэл ба савлагааны ажилтанг илүү хамруулна.
  • Нэг дор ажилладаг хүнсний бэлтгэл – хамт ажиллагсадтайгаа нэг дор 3-с дээш цагаар ажиллахаас өөр аргагүй хүмүүс.
  • Хүнсний дэлгүүр, тусламжийн хүнс тараах төвд нэг дор ажиллах - хамт ажиллагсадтайгаа нэг дор 3-с дээш цагаар ажиллахаас өөр аргагүй хүмүүс. Виноны дэлгүүр, кофе шоп гэх мэт хүн хоорондын зай барих боломжтой газрын оронд олон хүн нэг дор үйлчлүүлдэг жижиглэн худалдааны ажилчдыг илүү хамруулна.

 
 

 

 

Washington Essential Critical Infrastructure Workers Нэн шаардлагатай ажилчдын хамгийн сүүлийн үеийн тодорхойлолтыг эндээс харна уу.

 

 

  • Засан хүмүүжүүлэх газар, шорон, хорих, шүүхийн байгууллагын нэг дор ажиллагсад – 3-с илүү цагаар олон хүнтэй нөхцөлд ажилладаг. Шаардлага хангасан бүх төрлийн ажилтныг хамруулахыг зөвлөж байна, барилга байгууламжийн менежмент, харуул хамгаалалт, зөвлөх гэх мэт.
  • Олон хүнтэй харьцах нийтийн тээвэр – 3-с дээш цагаар олон хүнтэй нөхцөлд, битүү орчинд ажиллах нийтийн тээврийн ажилтан. Автобус, галт тэрэг, усан онгоц, нисэх буудал болон бусад хүн амын нягтрал ихтэй тээврийн хэрэгслийн орчин. Нягтрал багатай ч жижиг орон зайд 4-с дээш хүн урт хугацаагаар тээвэрлэх такси, лимузин, хувийн тээврийн хэрэгсэл. Хүн хоорондын зай барих боломжтой оффис, зайнаас ажиллах ажилтанд хамаарахгүй.
  • Өмнөх шатанд хамрагдаагүй түргэн тусламжийн ажилтан – 3-с дээш цагаар олон хүнтэй нөхцөлд, битүү орчны ажилтан, мөн гал сөнөөгч, хууль сахиулагч, нийтийн эрүүл мэндийн гамшгийн үед ажиллаж буй нийгмийн ажилтан болон бусад ижил төстэй ажилтан. Зайнаас ажиллах эсвэл удирдах ажилтанд хамаарахгүй.
  • Бага насны сургалт, хүүхдийн асаргааны хөтөлбөрийн ажилтан – DOH удирдамжийн дагуу хүүхэд асаргаа, хүүхэд залуусын хөгжил, өдрийн кэмп чиглэлээр ажиллах зөвшөөрөлтэй, 1В-1 шатанд ороогүй

 

 

Энэ шатанд мөн халдвар авсан тохиолдолд хүнд өвдөх, нас барах, эмнэлэгт хэвтэх өндөр эрсдэлтэй, эрүүл мэндийн үйлчилгээнээс хол иргэдийг нэмэлтээр дэд бүлэг болгон оруулсан.

 

ШАТ 1B-2 УДИРДЛАГА

ШАТ 1B-2 УДИРДАМЖ

Халдвар авахаас сэргийлэх, хэвтэн эмчлүүлэгчдийн тоог өсгөхгүй байх, хүнд өвчлөл, нас баралтын тоог өсгөхгүй байх

  • ХӨТТ Газар жирэмсэн, биеийн масс BMI >25 kg/m2 хүнийг хамруулахгүй байхыг заасан тул бусад жирэмсэн хүмүүс
  • Дауны синдром, хөгжлийн бэрхшээл, оюун санааны хөгжлийн бэрхшээл, сонсголгүй/сонсгол муутай, хараагүй/ хараа муутай, хараа-сонсголгүй БӨГӨӨД энэ нь ковидоор хүнд өвчлөхөд хүргэх хүмүүс. Энэ бичвэр нь эцсийн хувилбар биш бөгөөд шинжлэх ухааны дата нэмэгдэхийн хэрээр өөрчлөгдөж болно.

 

 

Шат 1b - Tier 3

Хамрах бүлгүүд:

    • 2 ба түүнээс дээш хууч өвчтэй, 16-с дээш насны хүмүүс

 

Ковид-19 туссанаар хүнд өвчлөл, нас баралт, эмнэлэгт хэвтэхэд хүргэх тодорхой эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс. Эрүүл мэндийн шалтгааны жагсаалтыг эндээс харна уу. https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/need-extra-precautions/people-with-medical-conditions.html. Энэ бичвэр нь эцсийн хувилбар биш бөгөөд шинжлэх ухааны дата нэмэгдэхийн хэрээр өөрчлөгдөж болно.

 

ШАТ 1B-3 ЗОРИЛГО

ШАТ 1B-3 ЗОРИЛГО

Халдвар авахаас сэргийлэх, хэвтэн эмчлүүлэгчдийн тоог өсгөхгүй байх, хүнд өвчлөл, нас баралтын тоог өсгөхгүй байх

2 ба түүнээс дээш хууч өвчтэй, 16-с дээш насны хүмүүс. Хууч өвчин, эрүүл мэндийн шалтгааныг эндээс харна уу. CDC’s list of the conditions that put people at increased risk of severe illness from COVID-19.

Тэмдэглэл: Энэ бүлгийг насаар хуваах бөгөөд 50-с дээш насны иргэд эхэнд нь, 16-49 насны иргэд дараа нь хамрагдана.

 

 

Шат 1b - Tier 4

Хамрах бүлгүүд:

    • Өмнөх шатанд хамрагдаагүй олноор нэг дор амьдрах нөхцөлтэй орчны оршин суугч, ажилтан, сайн дурын ажилтан. (шорон, засан хүмүүжүүлэх газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жижиг асрах байр). Өмнөх шатанд хамрагдаагүй орон гэргүй иргэдэд үзүүлдэг үйлчилгээнд хамрагддаг эсвэл олноор нэг дор амьдардаг орон гэргүй иргэд (орогнох байр, түр хугацааны орон байр)

 

Өмнөх шатанд хамрагдаагүй халдвар авах өндөр эрсдэлтэй, олон хүнтэй харьцдаг, олноороо нэг дор амьдардаг иргэд. Халдварын эрсдлийг дараах зүйлс тодорхойлно: нөхцөл (дотор, гадна өнгөрүүлэх цаг), орон зай (хамт ажиллагсад, үйлчлүүлэгчийн хоорондын зай), контактын төрөл (биеийн, гадаргуун), өдөр тутмын контактын тоо ба хугацаа, болзошгүй халдварын тохиолдлыг шалгах (үзлэг), халдвар хамгааллын хэрэгслийн хүртээмж ба хэрэглэх чадвар, цэвэрлэгээ (давтамж), эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй эсэх.

 

ШАТ 1B-4 ЗОРИЛГО

ШАТ 1B-4 ЗОРИЛГО

Ажил, амьдралын орчин нөхцөлөөс болж халдвар авах өндөр эрсдэлтэй иргэдийг хамгаалах, хэвтэн эмчлүүлэгчдийн тоог бууруулж хүнд өвчлөл, нас баралтаас сэргийлэх, нийгэм эдийн засгийн системийн чухал дэд бүтцийг хамгаалснаар нийгэмд учрах сөрөг үр дагаврыг багасгах

1-р шатанд багтаагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдэнтэй ажилладаг хүмүүс.

 

1-р шатанд багтаагүй шорон, шоронтой ижил төстэй нөхцөл байгаа хүмүү.

 

Олноор амьдардаг орон гэргүй хүмүүс.

 

Гэр бүлийн хүчирхийллээс түр орогнох байранд байгаа хүмүүс.

 

 

Мэдээллийг эндээс хялбараар харж болно.