4-р сарын 21-нээс эхлэн Вашингтон Мужийн Цагаачдад Зориулсан КОВИД-19 Мөнгөн Тусламжийн Сан цагаачдаас тусламж авах хүсэлтийг шинээр авч эхлэх аж. Энэхүү тусламжийн хүрээнд төрөөс 65 сая ам долларыг нэмэлтээр төлөвлөжээ. Энэ удаад эхний тусламжийн адилаар төр, нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлах бөгөөд Scholarship Junkies, Вашингтоны Цагаачдын Нэгдсэн Холбоо, Эрүүл мэнд, Нийгмийн Үйлчилгээний байгууллагууд хамтарч хяналт тавьж ажиллах юм байна.
Өнгөрөгч 2020 онд 60,000 орчим төрөөс дэмжлэг авах боломжгүй цагаачдад 62.6 сая ам долларын мөнгөн тусламжийг Ковид-19-тэй холбогдуулж олгосон. Тус сан нь мөнгөн тусламжаас гадна амбан захирагчийн ажлын хөтөлбөрт тусгагдсан жижиг бизнесийн зээл болон түрээсийн төлбөрийн хөнгөлөлтөд зэрэгт тусладаг билээ.
Хүсэлт гаргагчид Вашингтон мужид оршин суугаагаа батлах, 18-с дээш настай, цар тахлын нөлөөнд их хэмжээгээр өртсөн байх, цагаач статусын улмаас төрийн мөнгөн тусламж, ажилгүйдлын даатгал авах боломжгүй байх, нэн ядууд тооцогдох орлогын хэмжээний 250% ба түүнээс доош орлоготой болохоо батлах шаардлагатай. Тусламж нь нэг удаагийн гамшгийн тусламжид хамаарах бөгөөд энэ сангаас тусламж авснаар ногоон карт авах эрх, явцад нөлөөлөхгүй.
Хүсэлтийг 4-р сарын 21-с 5-р сарын 21-нийг хүртэл хүлээж авах бөгөөд мөнгөн тусламж хүсэлт илгээсэн хугацаанд тулгуурлаж олгогдоно өөрөөр хэлбэл түрүүлж хүсэлт илгээсэн нь тусламж авах юм байна.
Хүсэлт илгээх аргууд:
• immigrantreliefwa.org.
• Вашингтоны Цагаачдын Нэгдсэн Холбооруу 06:00 цагаас 21:00 цагийн хооронд утсаар ярих 844-724-3737 /Washington Immigrant Solidarity Network at 844-724-3737, which is staffed every day from 6 a.m. to 9 p.m./
• Олон нийтэд туслах хамтрагч байгууллагуудад хандах /community-based partner/