Вашингтон Мужийн Сургуулиудын Холбооноос (WIAA) 2020-2021 Оны Спортын Хуваарьт Өөрчлөлт Оруулав

 Вашингтон Мужийн Сургуулиудын Холбооноос (WIAA) 2020-2021 Оны Спортын Хуваарьт Өөрчлөлт Оруулав 7/21/2020 

Рентон, Вашингтон. - Вашингтон Мужийн Сургуулиудын Холбооны (WIAA) Удирдах Зөвлөл хуралдаж COVID-19 өвчний цар тахлын улмаас спортын үйл ажиллагааны хуваарьт өөрчлөлт оруулав. Холбооноос энэ жилийг 4 улиралд хувааж байгаа бөгөөд намрын улиралд эхлэх ёстой байсан өндөр эрсдэлтэй спортуудыг 3-р улиралд эхлүүлэхээр хойшлуулсан. 

Кросс коунтри, удаан софтбол, голфь, теннисний дасгалжуулалт, бэлтгэл нь Холбооны 1-р улирал буюу энэ намрын 9-р сарын 7-ноос эхлэх юм. Охидын усанд сэлэлт болон үсрэлтийг Холбооны 1-р улиралд эхлүүлэх эсэхийг Эрүүл Мэндийн Албанаас өгөх мэдээлэлд тулгуурлан шийднэ. 

Охидын хөл бөмбөг, 1B/2B хөвгүүдийн хөл бөмбөг, волейбол, Америк хөл бөмбөгийг 2021 оны хавар буюу Холбооны 3-р улиралд эхлүүлэхээр хуваарилав. 

Намар эхлэх спортын сурагчдын оролцоо нь амбан захирагч Инслегийн Сэйф Старт төлөвлөгөөний дагуу тухайн коунти ямар шатанд байгаагаас шалтгаална. Холбооны спортын 1-р улирлыг эхлүүлэхийн тулд Удирдах Зөвлөлөөс тавигдах нөхцөл, шаардлагуудыг тодорхойлж өгөх ба үүнийг 7-р сарын 28-нд батална. Нөхцөл хангагдаагүй тохиолдолд намрын спортуудыг 3-р улирал хүртэл хойшлуулна. 

Уламжлалт өвлийн спортууд 2-р улирал буюу 12-р сарын сүүлээс 1-р сарын эхээр эхэлнэ. Уламжлалт хаврын спортууд 4-р улирал буюу хичээлийн жилийн сүүлээр явагдана. 

Доор оруулсан бичигт улирлууд багцаагаар хэзээ эхэлж, дуусах огноог оруулсан байгаа боловч яг тодорхой хугацааг эцэслэн шийдээгүй байна. 

“Манай холбоо 3-р сараас хойш сурагчдын спортод оролцох боломж бүрийг ашиглах зорилготой ажиллаж байна. Удирдах Зөвлөл болон төлөвлөх албаны ажилчид аль болох боломжийг алдалгүй үйл ажиллагаагаа явуулахыг эрмэлзэж байгаа боловч нөхцөл байдлын улмаас хүнд, хэцүү шийдвэр гаргахад хүрч байна. Мужийн иргэд хамтдаа гар бие оролцож сурагчдынхаа төлөө ажиллаж байгаа нь бахархууштай байна” хэмээн Холбооны Удирдагч Мик Хоффман хэлсэн. 

Вашингтон Мужийн Сургуулиудын Холбооны Удирдах Зөвлөл болон төлөвлөх алба нь Үйл-Ажиллагаандаа-Эргэж-Орох нэртэй удирдамжийн дагуу ажиллаж байгаа бөгөөд удирдамжийг Улсын Ахлах Сургуулиудын Нэгдсэн Холбоо, Вашингтон Мужийн Эрүүл Мэндийн Төв, Амбан Захирагчийн Алба хамтран бичсэн. Мөн багш дасгалжуулагч, сурагч, засаг захиргааны ажилчид болон эрүүл мэндийн ажилчдын хамтран бичсэн бусад спортын тусгай удирдамжуудыг мөрдөж байгаа. Эндээс удирдамжуудыг харж болно. WIAA Website 

WIAA 1-р Улирал: Кросс коунтри, удаан софтбол, охидын усанд сэлэлт ба үсрэлт*, голфь, теннис 

WIAA 2-р Улирал: Сагсан бөмбөг, Бовлинг, Хөвгүүдийн усанд сэлэлт ба үсрэлт, Гимнастик, Хөгжөөн дэмжилт, Барилдаан 

WIAA 3-р Улирал: Волейбол, охидын хөл бөмбөг, 1B/2B хөвгүүдийн хөл бөмбөг, Америк хөл бөмбөг 

WIAA 4-р Улирал: Теннис, түргэн софтбол, хөнгөн атлетик, бэйсбол, голфь, хөвгүүдийн хөл бөмбөг, бүжиг 

https://seaintsol.net/wiaasecure/News.aspx?ID=1724&Mon=7&Yr=2020&fbclid=IwAR2V9zYzuMN7bECr1WmiJLmZsZdvbwIfLuREIv8hgsIDIPw8KMpFklRAlCM

https://docs.google.com/spreadsheets/d/e/2PACX-1vRBAgnCcbDMb6B4eo9iwow1JXZ3iKJ1gngUi3JajLfBJH-Lc1TYE23tJWsGwZhe1Xbjr06lrQjSpNr6/pubhtml?gid=258814753&single=true